Хайх

BURO. Playlist: Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны оролцогч Б.Нацагийн хөгжмийн ертөнцөөр аялцгаая

Text: Ц. Усанболор


Сүүлийн үед үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, олон нийтийн дунд халуун ярианы сэдэв болж буй Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацаг өөрийн мэдрэмж дээрээ суурилан бүтээсэн Чандидаса хэмээх плейлистээ BURO.-гийн уншигчидтай хуваалцаж байна.

Б.Нацаг нь бүх төрлийн хөгжим сонсдог хэдий ч амьд хөгжим сонсох илүүтэй дуртай аж. Тэрээр багаасаа л дуу хөгжимд дуртай байсан ба ээжийнхээ iTunes дэх дуунуудыг өөрийн iPod-оороо сонсож өсжээ. Шоуны зураг авалт дууссаны дараа тэрээр Чандидаса хэмээх плейлистээ хийсэн ба нэвтрүүлгийн туршид мэдэрч байсан бүхий л мэдрэмжээ энэхүү дуунуудаар илэрхийлэхийг хүссэн хэмээн бидэнтэй хуваалцсан юм. Мөн тэрээр плейлистийнхээ нэрийг хүртэл шоуны зураг авалт хийгдсэн Бали арлын зүүн хэсэгт байрлах Чандидаса хотын нэрээр нэрийджээ.

Тус плейлистэд шоуны оролцогч бүхэнд дурсгал болон үлдсэн дуучин Leon-ы Lift You Up дуу, мөн Нацагийн үргэлж сонсдог уран бүтээлчид болох Vau-ийн Don’t Cut Bangs, Sade-ийн Paradise болон түүний бага ахуй насандаа сонсож өссөн, сэтгэлд нь хоногшсон дуунууд ч гэсэн багтсан байна.

Ингээд Б.Нацагийн Чандидаса хэмээх плейлистийг хамтдаа сонсоцгооё.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх