Хайх

MCU-ын баатрууд эргэн нэгдэнэ: Avengers Doomsday кинонд тоглох жүжигчид зарлагдлаа

MCU-ын баатрууд эргэн нэгдэнэ: Avengers Doomsday кинонд тоглох жүжигчид зарлагдлаа

Text: Э.Цовоо


Тун удахгүй буюу ирэх долоодугаар сарын 25-ны өдөр Marvel-ын ертөнцийн хамгийн алдартай комикс зохиолуудын нэгээс сэдэвлэсэн The Fantastic Four: First Steps кино нээлтээ хийхээр товлогдоод байгаа билээ. Тус бүтээлийн гол дүрүүдэд Педро Паскаль, Ванесса Кирби, Жозеф Куинн, Эбон Мосс-Бачрах нар тоглосон бөгөөд тэдний гол дайсан болох эрдэмтэн Думын дүрийг жүжигчин Роберт Дауни Жр. бүтээхээр болсон билээ. Үүгээр ч зогсохгүй 2026 онд хорон санаат эрдэмтэн Думын дүр дээр төвлөрсөн Avengers: Doomsday хэмээх бүтээл хийгдэхээр болсон тухай Marvel-ын зүгээс мэдэгдсэн. 

Роберт Дауни Жр.-аас гадна дүр бүтээхээр болсон жүжигчдийг зарласан байна. Тодруулбал, Крис Хемсворт (Тор), Себастьян Стэн (Баки Барнс), Пол Радд (Ant-Man) тэргүүтэй жүжигчид төдийгүй X-Men франчайзын Иэн Маккеллен (Магнето), Ребекка Ромейн (Мистик), Патрик Стюарт (профессор X) нар тоглохоор болжээ. Ингэснээр бид Avengers болон X-Men нарын гайхалтай нэгдлийг харах нь баттай боллоо. 

Ингээд Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчдийн дэлгэрэнгүй жагсаалттай танилцана уу. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх