Хайх

Кендрик Ламар Трэвис Скоттын цомгийн рекордыг эвдлээ

Кендрик Ламар Трэвис Скоттын цомгийн рекордыг эвдлээ

Text: Ц. Усанболор


Америкийн реппер Кендрик Ламарын зургаа дахь GNX цомог АНУ-д нэг сая гаруй хувь борлуулагдсан 2025 оны анхны реп цомог боллоо. Эргэн сануулахад тэрээр Not Like Us дуугаараа 67 дахь удаагийн Грэмми наадмаас таван шагналыг хүртсэн билээ.

Саяхан Кендрик Ламар Super Bowl 2025 тэмцээний тайзыг доргиож, үзэгчдийг суудлаас өндийлгөсөн үзүүлбэрийг толилуулсан. Түүний эл үзүүлбэрийг 133.5 сая хүн үзсэнээр уг тэмцээний түүхэн дэх хамгийн олон үзэгч үзсэн халфтайм шоу болсон тухай Billboard мэдээлсэн юм. Тэгвэл энэ удаа уран бүтээлчийн GNX цомгийн сонсолтын тоо 96 хоногт хоёр тэрбумд хүрснээр Трэвис Скоттын Utopia цомгийн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал 2023 онд гарсан Трэвисийн Utopia цомог 114 хоногт хоёр тэрбум сонсолттой реп цомог болж байсан бол Кендрик уг амжилтыг 18 хоногийн өмнө эвдээд байна.

Дашрамд дурдахад, Кендрик Ламар, SZA нар хойд Америк болон Их Британийг тойрсон Grand National хэмээх хамтарсан аялан тоглолт зохион байгуулах тухай зарласан билээ. Тоглолт энэ зун нийт 13 цэнгэлдэх хүрээлэнд тоглогдохоор товлогджээ.

Кендрик Ламар Трэвис Скоттын цомгийн рекордыг эвдлээ (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх