Хайх

Сиа намтарчилсан кино хийнэ

Сиа намтарчилсан кино хийнэ

Хэрхэн найруулагч болох вэ. Хоёрдугаар хэсэг

Text: Б.Амина


Зураг:

Австралийн дуучин бүсгүй саяхан анхны Sisters нэртэй киногоо хийх гэж буйгаа мэдэгдсэн бол одоо дахин нэг шинэ кино хийнэ гэлээ

Энэ удаад Сиа ганцаараа ажиллахгүй, харин түүний нөхөр, кино найруулагч Эрик Андерс Ланг туслах аж. "Би хүмүүст өөрийн найруулагч болох хүслээ хэлэхээс айж байсан. Тэдэнд хэтэрхий амбицтай харагдахыг хүсээгүй. Өнгөрсөн жил би Chandelier дууны клипээ хийхдээ энэ чиглэлд хүрч чадна гэдгээ ойлгож, өөрийгөө илүү зоригтойгоор мэдэрсэн. Тэр үеэс л богино кино хийнэ гэж шийдсэн юм. Тэгэхэд бүр киноны хэсэг болгоныг бодож, харилцан яриа нь хүртэл миний толгойд байсан" хэмээн Сиа ярьлаа. Харин намтарчилсан киног одоогоор "Сиагийн баримтат киноны нэргүй төсөл" хэмээн нэрлэжээ.

Дашрамд дурдахад, өмнөх удаад Сиа түүний олон клипийн гол дүр байсан 12 настай, бүжигчин Мэдди Зиглерийг тоглуулсан, Sisters гэх кино хийхээ мэдэгдсэн билээ.

 

цааш үзэх