Хайх

Хэрхэн найруулагч болох вэ: Сиа кино хийнэ

Хэрхэн найруулагч болох вэ: Сиа кино хийнэ

Сахиустай

Text: Б.Амина


Зураг:

Австралийн дуучин найруулагч болж, гол дүрдээ 12 настай бүжигчин Мэдди Зиглерийг тоглуулан анхны Sisters гэх киногоо хийх гэж байна

Залуухан Мэнди Зиглерийг тоглуулсан хэд хэдэн клип гаргасны дараа Сиа ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийджээ. Эхний Chandelier клипийг YouTube дээр 10 сарын дотор 640 сая удаа үзсэн байна. Мөн Зиглер Saturday Night Live гэх мэт Сиагийн олон амьд тоглолтод оролцож, сүүлд мөн Грэммид оролцсон юм.

"Би кино хийх гэж буй тухайгаа бусдад хэлэхээс их санаа зовсон. Өнгөрсөн жил Chandelier дууны клипийг хийхдээ би энэ чиглэлд хүрч чадна гэдгээ ойлгож, өөрийгөө илүү зоригтойгоор мэдэрсэн" гэж дуучин Венецийн кино наадмын үеэр сэтгэгдлээ хуваалцжээ. Тэр шинэ киноныхоо талаар дэлгэрэнгүй зүйлийг яриагүй ч, найман жилийн өмнө болж өнгөрсөн бодит түүхээс сэдэвлэнэ хэмээсэн байна.

 

цааш үзэх