Хайх

After Hours: The Weeknd-ийн шинэ цомгийг бүтнээр нь сонсоорой

After Hours: The Weeknd-ийн шинэ цомгийг бүтнээр нь сонсоорой

Нийт 14 гайхалтай дуунаас бүрдсэн шинэ цомог

Text: Buro.Mongolia


Дуучин The Weeknd урт удаан хүлээсэн After Hours цомгоо гаргалаа. Цомогт нийт 14 дуу багтжээ.

"Хайр дурлал, айдас, найз нөхөд, өстөн дайснууд, харгис зан, бүжиг, секс, чөтгөрүүд, сахиусан тэнгэрүүд, ганцаардал болон эв нэгдэл. Энэ бүгд After Hours цомогт бий" хэмээн The Weeknd шинэ бүтээлээ тайлбарласан юм.

Тэрээр энэ удаагийн цомог дээр электрон чиглэлээр уран бүтээл туурвидаг Дэниел Лопатин, хөгжмийн продюсерууд Metro Boomin, Макс Мартин ба Фрэнк Дьюкс, мөн Tame Impala хамтлагийн Кевин Паркер, уран бүтээлч Illangelo нартай хамтран ажиллажээ.

Цомгийн бүтэн хувилбарыг олон нийтэд танилцуулахаас өмнө The Weeknd "Blinding Lights" ба "Heartless" дуунуудын клипийг гаргаж, "After Hours" дуундаа зориулан богино хэмжээний кино хийгээд амжсан.

Эргэн сануулахад The Weeknd-ийн хамгийн сүүлийн студийн цомог 2016 онд "Starboy" гэх нэр дор гарч байсан юм. 2018 онд тэрээр "My Dear Melancholy" гэх мини цомог гаргасан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх