Хайх

Леонардо Ди Каприо Apple-тай гэрээ байгууллаа

Леонардо Ди Каприо Apple-тай гэрээ байгууллаа

Леонардо Ди Каприогийн Appian Way кино компани Apple-тай хамтарч кино ба цувралууд хийнэ

Text: Buro.Mongolia


Жүжигчин, продюсер Леонардо Ди Каприогийн кино компани болох Appian Way бүрэн хэмжээний кинонууд болон цувралуудыг бүтээхээр Apple-тай гэрээ байгуулжээ. Ди Каприо өмнө нь гурван жилийн турш Paramount Pictures кино компанитай хамтарч байсан бол үүнээс өмнө Warner Bros.-той ажиллаж байсан билээ.

Ди Каприо болон Apple компанийн хамтын ажиллагааны анхны төслөөр 200 сая ам.долларын өртгөөр бүтэх найруулагч Мартин Скорсезегийн "Killers of the Flower Moon" нэртэй шинэ кино, мөн жүжигчин Элизабет Моссын тоглосон "Shining Girls" нэртэй цуврал болох юм.

Appian Way кино компани нь "The Aviator", "The Wolf of Wall Street", "Shutter Island" зэрэг томоохон кинонуудыг бүтээлцсэн юм. Түүнчлэн "Virunga", "Cowspiracy", "Sea of Shadows", "Ice on Fire", "And We Go Green" зэрэг байгаль орчны сэдэвтэй баримтат кинонуудыг хийсэн байдаг.

цааш үзэх