Хайх

Лиам Галлахерын Twitter-ээс болж Oasis хамтлаг дахиж хэзээ ч нэгдэхгүй гэж Ноэль Галлахер хэллээ

Лиам Галлахерын Twitter-ээс болж Oasis хамтлаг дахиж хэзээ ч нэгдэхгүй гэж Ноэль Галлахер хэллээ

Text: Бюро 24/7


Зураг:

1991 онд үүсгэн байгуулагдсан Их Британийн домогт Oasis хамтлаг Ноэль ба Лиам Галлахер нарын зөрчилдөөний улмаас тарж, олон мянган шүтэн бишрэгчдийг гонсойлгож байсан түүхтэй. Хэдийгээр хамтлаг бүр мөсөн тарсан ч үнэнч шүтэн бишрэгчид нь тэднийг эргэн нэгдэнэ гэсэн итгэл найдвар тээсээр байдаг билээ. Тэгвэл тус хамтлаг эргэн нэгдэх нь бүтэшгүй зүйл хэмээн саяхан Ноэль Галлахер хэлсэн байна. Тодруулбал Ноэль түүний дүү Лиам өөрийн Twitter хуудсыг түүн рүү дайрч давшлахын тулд ашиглаж байгаа гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр Лиамын постолж байгаа жиргээ бүр хамтлаг эргэн нэгдэнэ гэсэн шүтэн бишрэгчдийн итгэл найдварыг "авсанд хийж хадаж байгаа" гэнэ. Түүнчлэн тэрээр дахиж хэзээ ч "тэнэг" дүүтэйгээ нэг тайзан дээр гарахгүй гэж амласан байна.

Эргэн сануулахад 2009 онд Oasis хамтлаг Парис хотын Rock en Seine Festival хөгжмийн наадамд тоглох байсан ч ах дүүс хоорондоо муудалцан улмаар тайзан дээр гарахаас хэдхэн цагийн өмнө тоглолтоо цуцалж, удалгүй хамтлагаа тарааж байв. Энэ үйл явдлаас хойш ах дүүс одоог хүртэл хоорондоо таарч тохирохгүй байгаа бөгөөд Twitter олон нийтийн сүлжээгээр тогтмол хэрүүл хийсээр байгаа юм.

Oasis хамтлаг тарсны дараа хамтлагийн ихэнх дууг зохиож байсан Ноэль Галлахер соло карьераа хөөхөөр шийдсэн бол Лиам Галлахер Beady Eye хэмээх шинэ хамтлаг үүсгэн байгуулсан билээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх