Хайх

Mattel компани BTS хамтлагийн хүүхэлдэй гаргалаа

Mattel компани BTS хамтлагийн хүүхэлдэй гаргалаа

"BTSxMattel" хүүхэлдэйн цуглуулгыг та худалдаж авах уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

"Барби" хүүхэлдэйг бүтээсэн Mattel компани Өмнөд Солонгосын BTS хамтлагийн хүүхэлдэйнүүдийг урласан бөгөөд шинэ бүтээлүүдээ албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан танилцуулсан байна. Дэлхийн өнцөг булан бүрт олон сая шүтэн бишрэгчтэй K-Pop хамтлагийн долоон гишүүний төрхтэй эдгээр хүүхэлдэйнүүдийг тоглоом үйлдвэрлэгчид хамтлагийн алдарт "Idol" видео клипэнд харагддаг өнгө, өнгийн хослолтойгоор урлажээ.

Хамтлагийн шүтэн бишрэгчид ирэх есдүгээр сар гэхэд хайртай дуучдынхаа жижгэрүүлсэн хувилбарыг худалдан авах боломжтой болно.

Дашрамд дурдахад BTS хамтлагийн "Map of The Soul: Persona" нэртэй шинэ цомог 2019 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарах болно. Мөн тэд энэ тавдугаар сараас эхлэн "BTS World Tour Love Yourself: Speak Yourself" гэх дэлхийг тойрсон дөрөв дэх аялан тоглолтоо хийх юм.

Mattel компани BTS хамтлагийн хүүхэлдэй гаргалаа (фото 1)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх