Хайх

Өмнөд Солонгосын BTS хамтлаг American Music Awards ёслол дээр шуугиан тарилаа

Өмнөд Солонгосын BTS хамтлаг American Music Awards ёслол дээр шуугиан тарилаа

Тэд Microsoft театрыг эзэгнэсэн байна

Text: Бюро 24/7


Зураг:

K-Pop урсгал Ази төдийгүй Америкийн дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн байр сууриа эзэлснийг бататгах бас нэгэн үйл явдал өчигдөр болж өнгөрлөө. Тодруулбал Өмнөд Солонгосын хамгийн алдартай K-Pop хамтлагуудын нэг болох BTS өчигдөр Лос-Анжелес хотын Microsoft театрт болсон American Music Awards 2017 шагнал гардуулах ёслолын тайзнаа "DNA" гэх синглээ дуулж, Америкийн үзэгчдийг төдийгүй одуудыг гайхшрууллаа.

Өмнөд Солонгосын BTS хамтлаг American Music Awards ёслол дээр шуугиан тарилаа (фото 1)

Нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй BTS хамтлаг нь Америкийн томоохон шагнал гардуулах ёслолын тайзнаа гарсан анхны K-Pop хамтлаг болж, түүхэнд үлдэж байна. Тэдний 45 дах удаагийн American Music Awards шагнал гардуулах ёслол дээрх тоглолтын дараа жүжигчин, дуучин Жаред Лето, Ансел Эльгорт, The Chainsmokers хамтлаг болон бусад уран бүтээлчид тус хамтлагийг дэмжсэн "жиргээ"-г өөрсдийн Twitter хуудастаа байршуулжээ. Мөн энэхүү тоглолтын дараа BTS хамтлагийн тухай хайлт АНУ дахь Google Trends-ийг тэргүүлж байна.

цааш үзэх