Хайх

Netflix "Resident Evil" видео тоглоомоор цуврал хийнэ

Төслийн багт "The Walking Dead"-ын найруулагч болон "Supernatural"-ын кино зохиолч багтжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix стриминг тавцан алдарт "Resident Evil" видео тоглоомоос сэдэвлэсэн найман ангитай цуврал хийхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл дээр "Supernatural" цувралын кино зохиолч Эндрю Дабб ажиллахаар болжээ.

"Resident Evil бол бүх цаг үеийн миний хамгийн дуртай тоглоом. Энэ гайхалтай түүхийн шинэ бүлгийг өгүүлж, дэлхийн үзэгчдэд Resident Evil-ийн анхны цувралыг танилцуулах болсондоо маш их баяртай байна. Тоглоомын шүтэн бишрэгчид хуучин танилуудтайгаа уулзаад зогсохгүй цус асгаруулсан, солиотой, цоо шинэ зүйлсийг харах болно" гэж тэрээр хуваалцсан байна.

Төслийн эхний хоёр ангийг "The Walking Dead" цувралаар алдартай Бронуэн Хьюз бүтээхээр болжээ.

Харин үйл явдалд Нью-Раккун-Сити хот руу нүүн ирж байгаа Жейд болон Билли Вескер гэх өсвөр насны эгч дүүсийн тухай өгүүлнэ. Тун удалгүй тэд энэхүү хот нь төсөөллөөс нь огт өөр газар болохыг, мөн аав нь ямар нэг аймшигтай зүйлсийг охидоосоо нууж байгааг олж мэддэг. Дараа нь цуврал насанд хүрсэн Жейд ердөө 15 сая амьд хүн үлдсэн дэлхий ертөнцөд амьдрахыг хичээж буйг харуулна. Харин амьд үлдсэн хүмүүс Т-вирусээр өвчилсөн 6 тэрбум мангасын эсрэг тэмцэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх