Хайх

Resident Evil: The Final Chapter киноны тизер трейлер гарлаа

Сүүлчийн анги

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Элис “Umbrella” корпораци ба үхэгсэдтэй сүүлчийн тулаанаа хийнэ. Хэрэв Элис ялбал хүний ертөнц дахин сэргэх магадлалтай. Тэгэхдээ олон сая зомбинуудыг энэ удаа тэр ялж чадах болов уу?

Пол Уильям Скотт Андерсоны бүтээсэн энэхүү кино нь 2017 оны нэгдүгээр сарын 27-нд нээлтээ хийх гэж байна. Киноны гол баатар болох Элисийн дүрд Мила Йовович тоглосон ба Resident Evil киноны анхны баатруудын нэг, түүний найз Клэр Редфилд мөн эргэн гарч ирж байгаа юм. Жүжигчин Эли Лартер Клэрийн дүрийг дахин бүтээж байна. "Resident Evil: The Final Chapter" киноны үйл явдалд Элис Umbrella корпораци болон зомбины сүрэгтэй сүүлчийн тулаанаа хийх бөгөөд анх энэ бүх аймшигт явдал эхэлж байсан "Raccoon City"-д очно. Ямартаа ч бид хүн төрөлхтөн зомбинуудыг ялж чадах эсэхийг ирэх нэгдүгээр сард олж мэдэх нь ээ.

цааш үзэх