
Кендрик Ламар Chanel-ийн шинэ үеийн түүхийг бичиж байна
Домогт рэппер Кендрик Ламар загварын ертөнцөд дахин нэг том алхам хийж, Chanel брэндийн элчээр албан ёсоор томилогдлоо. Тэр бээр Chanel брэндтэй хамтран ажиллах эхний алхмаа нүдний шилний сурталчилгааны ажлаар эхлүүлж байгаа бөгөөд энэ долоо хоногт албан ёсоор цацагдах гэж байна.
Chanel бол дэгжин, мөнхийн сонгодог хэв маягийг илэрхийлэгч загварын ордон. Брэндийн түүхэн замнал эмэгтэйчүүдэд зориулсан хувцас, гоёл чимэглэлд төвлөрч ирсэн бөгөөд нүүр царай, элчийн албыг голдуу эмэгтэй алдартнууд хашиж байсан билээ. Тус брэндээс албан ёсоор томилсон эрэгтэй элч төлөөлөгч цөөн бөгөөд тэдний дунд Солонгосын поп соёлын од G-Dragon, мөн залуу жүжигчин Тимоти Шаламет нар багтдаг.
Тэгвэл энэ удаа Кендрик Ламар Chanel брэндийн шинэ залгамж халаа болж буй нь загвар ба хөгжмийн урлагийн огтлолцол хэрхэн шинэлэг, хүчирхэг болж байгааг илтгэн харууллаа

