Хайх

Одооноос Netflix-ийн зарим контентуудыг ямар ч үнэ төлбөргүй үзэж болно

"Bird Box" кино, "Stranger Things" цувралын эхний анги болон бусад

Text: Бюро 24/7


Зураг:

Netflix стриминг тавцан үнэ төлбөргүй кино болон цувралуудтай тусгай цэс танилцуулсан байна. Ингэснээр одоо "Stranger Things", "When They See Us", "Elite", "Our Planet" болон бусад цувралын эхний ангиуд, түүнчлэн Сандра Буллокийн "Bird Box" триллер, Адам Сэндлер, Женнифер Энистон нарын тоглосон "Murder Mystery" инээдмийн кино, "Boss Baby" анимэйшн зэрэг контентуудыг үнэ төлбөргүй үзэх боломжтой боллоо. Ингээд ч зогсохгүй шинэ цэс доторх контентууд тогтмол шинэчлэгдэж байх юм.

 

 

Хэрэглэгчид үнэ төлбөргүй кино болон цувралуудыг үзэхийн тулд заавал Netflix-д бүртгүүлэх шаардлагагүй ч зарим нэг хязгаарлалтуудтай тулгарах болно. Жишээ нь тус шинэ цэс нь зөвхөн компьютер дээрх Netflix-ийн веб хувилбар болон Android төхөөрөмжүүд дээр (iOS үйлдлийн системтэй хүмүүс ашиглах боломжгүй) л нээлттэй байгаа юм.

Netflix энэхүү маркетингийн бодлогыг ашиглан шинэ хэрэглэгч татах зорилготой байгаа гэдгээ хуваалцжээ. Сонирхуулахад энэ арга барилыг HBO болон Showtime сувгууд хэрэгжүүлдэг билээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх