Хайх

Roxette хамтлагийн дуучин Мари Фредрикссон таалал төгслөө. Хамтлагийн 5 супер хит дууг сонсон түүнийг дурсацгаая

Roxette хамтлагийн дуучин Мари Фредрикссон таалал төгслөө. Хамтлагийн 5 супер хит дууг сонсон түүнийг дурсацгаая

"It Must Have Been Love. But It's Over Now"

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Шведийн алдарт Roxette хамтлагийн дуучин Мари Фредрикксон 61 насандаа өвчний улмаас таалал төгссөнийг Шведийн Dagens Nyheter сонин мэдэгдлээ. 2002 онд алдарт дуучин тархины хорт хавдартай хэмээн оношлогдож, мэс засал хийлгэж байсан юм. Харин тэрээр сүүлийн хэдэн жилийн турш өвчинтэйгөө тэмцсэний эцэст амьсгал хураажээ.

Мари Фредрикссон гитарчин Пер Гесслетэй хамтран 1986 онд Roxette хамтлагийг үүсгэн байгуулж байв. Тэд карьерынхаа туршид нийт 75 сая гаруй цомог борлуулж байсан бөгөөд домогт ABBA хамтлагийн дараа бичигддэг хамгийн алдартай бас амжилттай Швед хамтлагт тооцогддог юм. BURO.-гийн редакц Мари Фредрикссоны гэгээн дурсгалд зориулан Roxette хамтлагийн хамгийн алдартай, хүн бүрийн сэтгэлд хоногшсон 5 хит дууг сонсохоор хүргэж байна.

"It Must Have Been Love"

Listen To Your Heart

The Look

Joyride

Dangerous

цааш үзэх