Хайх

Үзэгчдийн сонголт: Кино урлагийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг баатрыг нэрлэлээ

Үзэгчдийн сонголт: Кино урлагийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг баатрыг нэрлэлээ

Empire сэтгүүлийн уншигчдын сонголт

Text: Бюро 24/7


Зураг:

Америкийн Empire сэтгүүл уншигчдынхаа дунд санал асуулга явуулж кино урлагийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг баатрыг нэрлэхийг хүсжээ. Санал асуулгын үр дүнгээр үзэгчдийн хамгийн дуртай баатраар зохиомол археологич Индиана Жонс тодорсон байна. Түүний дүрийг жүжигчин Харрисон Форд дэлгэцнээ амилуулсан билээ.

Жагсаалтын хоёрдугаар байранд "Alien" киноны гол дүр Эллен Рипли (Сигурни Вивер) бичигдсэн байна. Мөн жагсаалтад "Back to the Future" киноны гол баатар Марти Макфлай, Black Widow болон Рокки нар багтжээ.

Эргэн сануулахад Индиана Жонсын адал явдлыг харуулсан тав дах кино 2022 оны долоодугаар сарын 22-нд нээлтээ хийх болно. Өдгөө 77 настай жүжигчин Харрисон Форд алдарт археологичийн дүрдээ эргэн ирэхээр болсон бол энэ удаад найруулагчийн суудалд Стивен Спилбергийн оронд Жеймс Мэнголд залрах юм.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх