Хайх

Жоан Роулинг дөрвөн шинэ Харри Поттерын ном гаргана

Жоан Роулинг дөрвөн шинэ Харри Поттерын ном гаргана

Text: Buro.Mongolia


Магглуудад гайхалтай мэдээ дуулгаж байна! Алдарт "Харри Поттер" цувралын зохиолч Жоан Роулинг дахин дөрвөн шинэ ном гаргахаар төлөвлөжээ. Энэ талаар ид шидийн ертөнцийн албан ёсны эх сурвалж болох Pottermore вебсайт дээр нийтлэгдсэн байна.

"Harry Potter: A Journey Through Charms and Defense Against the Dark Arts", "Harry Potter: A Journey Through Potions and Herbology", "Harry Potter: A Journey Through Divination and Astronomy" болон "Harry Potter: A Journey Through Care of Magical Creatures" гэх нэртэй эдгээр дөрвөн онлайн ном нь Хогвартс шидтэний сургуулийн дөрвөн хичээлийн тухай илүү дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Энэхүү шинэ бүтээлүүд нь "Харри Поттерын ертөнцийн үндэс суурь болсон уламжлалт аман зохиол ба ид шидийг судлах боломжийг уншигчдад олгоно" гэж эх сурвалж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл бид Хогвартс сургуульд сурч чадахгүй ч хар шидээс хамгаалах ухаан, уусмал, одон орон судлал, шидэт амьтдыг арчлах хичээлүүдийг үзэх гайхалтай боломж нээгдэж байна.

"Harry Potter: A Journey Through Charms and Defense Against the Dark Arts", "Harry Potter: A Journey Through Potions and Herbology" гэх эхний хоёр ном зургаадугаар сарын 27-нд гарах бол үлдсэн хоёр ном нь үүнээс удалгүй танилцуулагдана гэдгийг Pottermore Publishing мэдэгджээ. Мөн бүх шинэ номууд зөвхөн онлайнаар худалдаанд гарах юм. Одоогоор та номуудыг Их Британи болон АНУ дахь Amazon, Apple ба Kobo тавцангууд дээр урьдчилан захиалах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх