Хайх

Минимал аксесуарыг түр мартаж, өнгөлөг загваруудад анхаарал хандуулаарай

Минимал аксесуарыг түр мартаж, өнгөлөг загваруудад анхаарал хандуулаарай

"Хуванцар аксесуар"

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн жилүүдэд тренд болоод байсан алтлаг, мөнгөлөг минимал хэв загвартай гоёл чимэглэлүүдэд баяртай гэж хэлэх цаг боллоо. Хэрэв та анзаарасан бол Instagram-ын загварлаг охид төдийгүй Белла Хадид, Дуа Липа, Кьяра Ферраньи зэрэг алдартнууд тод өнгийн, нүсэр загвартай бөгж, гоёл чимэглэлийг сонгох болжээ.

1990-ээд онд анх худалдаанд гарч байсан хүүхдэд зориулсан, хөгжилтэй хэв маягтай гэж хэлж болох энэ загварыг анх Нью-Йоркоос гаралтай дизайнер Сэнди Лиан 2020 оны цуглуулгадаа оруулснаар шинэ тренд үүсгэх суурийг тавьжээ. Түүнээс хойш Lyst тавцанд "хуванцар аксесуар"-ын эрэлт 28 хувиар өсч, хэд хэдэн брэндүүд цуглуулгадаа ийм загваруудыг багтаасан төдийгүй зөвхөн хуванцар аксесуар санал болгодог брэндүүд ч хүртэл үүсгэн байгуулагдаж эхэлсэн билээ.

Тэдний нэг болох BONBONWHIMS брэндийн үүсгэн байгуулагч уг трендийг цар тахал, хөл хориотой холбон тайлбарласан ба "Хүмүүс хуучин зүйлсээс залхан илүү сэтгэл догдлуулсан зүйлийг хүсч сэтгэл доторх итгэл найдвар, өөдрөг байдлаа алдахгүйг хичээж байна" хэмээн ярьсан юм.

Сонирхуулахад хуванцар аксесуарыг загварчлан өмсөх онцгой дүрэм байхгүй бөгөөд аль болох сэтгэл хөдлөлтэйгөө уялдуулан загварчлах нь хамгийн зүйтэй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх