Хайх

Хаврын онцлох аксесуар: Урлагийн бүтээл мэт харагдах ээмэг

Хаврын онцлох аксесуар: Урлагийн бүтээл мэт харагдах ээмэг

Энэ улиралд ч тренд хэвээр үлдлээ

Text: Buro.Mongolia


Урлагийн бүтээл мэт харагдах хэтрүүлэгтэй ээмэг энэ улиралд ч тренд хэвээр үлдлээ. Гадаад төрхийг хормын дотор өөрчлөх нүсэр хийцтэй ээмгийг дизайнерууд энэ улиралд илүү баяжуулахын зэрэгцээ эрчүүдэд зориулсан хувилбарыг хүртэл танилцуулжээ. Тухайлбал Alighieri брэнд сувдан унжлагатай хувилбарыг танилцуулсан бол Ambush-ийн шинэ цуглуулгад галын дөл мэт харагдах загвар, харин Gucci могойн дүрстэй загварыг худалдаанд гаргасан юм.

Харин цэцэг, зүрхэн хэлбэртэй гээд хамгийн эмэгтэйлэг хувилбаруудыг Jacquemus, Johanna Ortiz, Saint Laurent брэндээс олох боломжтой бол сурреал, хачирхалтай загваруудыг Valentino, Simone Rocha, Chloé брэндүүд урлажээ.

Хэтрүүлэгтэй загвартай ээмгийг зүүсэн үедээ хүзүүний зүүлт, толгойн аксесуар зэрэг нэмэлт гоёл чимэглэлгүй дангаар нь зүүх тохиромжтой ба даашинз, хослол, энгийн футболка гээд ямар ч хувцсыг илүү дэгжин харагдуулдаг давуу талтай.

Хаврын онцлох аксесуар: Урлагийн бүтээл мэт харагдах ээмэг (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх