Хайх

2021 оны хавар-зуны 5 гол материал

Энэ онд ямар материалаар хийгдсэн загварууд тренд байх вэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Зузаан нэхмэл

Нэхмэл материалаар свитер эсвэл хүрэм зэрэг зөвхөн хүйтэн улирлын хувцас хийдэг уламжлал тогтсон хэдий ч энэ онд дизайнерууд арай өөрөөр сэтгэж зуны богино даашинз, ажил хэрэгч хослол зэргийг уг материалаар урласан байна.

2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 1)
Nanushka
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 2)
Vereja
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 3)
Bevza
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 4)
Bottega Veneta

Тааран

Жил бүрийн хавар-зуны улиралд тренд болдог материал. Гэхдээ энэ онд дизайнерууд цасан цагаан өнгийн тааран материалыг онцолж, гал тогоонд байдаг ширээний дэвсгэр, алчуур зэргийг санагдуулам гэрийн тав тухыг мэдрүүлсэн загварууд гаргажээ.

2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 5)
Fendi
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 6)
Fendi
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 7)
Gabriela Hearst
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 8)
Jacquemus

Макраме болон бусад гар урлалын материал

Хамгийн гол зарчим нь эртний гар урлалын эдлэлүүдийг орчин үеийн тренди загваруудтай хослуулахад оршино. Nanushka брэнд жишээ нь макраме аргачлалаар сүлжсэн хантаазыг савхин цамцтай хослуулж байгаа бол Jil Sander дэгээ зүүгээр нэхсэн нөмрөгийг атлас даашинз дээр давхарлаж, харин Bottega Veneta модон шүрнүүдээр мини юбка урласан байна.

2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 9)
Bottega Veneta
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 10)
Tory Burch
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 11)
Nanushka
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 12)
Jil Sander

Тор

Савхи эсвэл ноос гээд ямар ч хамаагүй материалаар хийсэн тор мэт хийцтэй эдлэлүүдийг дизайнерууд хуяг гэж төсөөлөн минимал даашинзууд дээр давхарлаж, өөрсдийгөө загварлаг байдлаар "хамгаалахыг" уриалж байна.

2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 13)
Dries Van Noten
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 14)
Rick Owens
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 15)
Hermes
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 16)
Acne Studios

Нэвт гэрэлтсэн жингүй материалууд

Яг л хайлах гэж буй мөс мэт нэвт гэрэлтэх, хөнгөн материалуудаар хослол, даашинз, цамц гээд байж болох бүхий л төрлийн хувцаснуудыг урлаж байна. Ийм материалыг мөн брюк өмд, хоолойтой цамц зэрэг зузаан загваруудтай хослуулбал маш сонирхолтой харагдана.

2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 17)
Acne Studios
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 18)
Jil Sander
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 19)
Emilio Pucci
2021 оны хавар-зуны 5 гол материал (фото 20)
Fendi
цааш үзэх