
Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэр Мартын 8-нд зориулсан урамшуулал зарлалаа
Gifting is Beautiful
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын зүгээс "Gifting is Beautiful" нэртэй гуравдугаар сарын урамшууллаа зарлаж байна. Энэхүү урамшууллын хүрээнд 2025.03.08-ны өдөр худалдан авалт хийсэн S Rewards-н эмэгтэй гишүүдийн оноо 2 дахин үржигдэнэ.
Мөн 2025.03.05-03.18-ны өдрүүдэд Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын S Rewards аппликейшнд нэгдсэн дэлгүүр, ресторануудаас худалдан авалт хийгээд и-ваучер бэлгэнд аваарай.
300,000₮-с 499,999₮ хүртэлх худалдан авалтад S Rewards 10,000₮ и-ваучер бэлэглэнэ.
500,000₮ болон түүнээс дээш худалдан авалтад S Rewards 30,000₮ и-ваучер бэлэглэнэ.
И-ваучер нь зөвхөн FRODDO Mongolia, Lelli Kelly Mongolia, Beauty Republic Mongolia, Ovaco Mongolia, THANN Mongolia, TITEM, Winghouse Mongolia, Martelli Shop дэлгүүрүүдэд үйлчилнэ.
Дээрх урамшууллуудаас гадна худалдан авалт бүрдээ S Rewards аппликейшнаа ашиглан 1-3% лоялти оноогоо давхар цуглуулаарай.

Түүнчлэн Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэр эмэгтэйчүүдийн баярт зориулан бэлгийн хөтөч гаргасан бөгөөд доорх онцлох бүтээгдэхүүний худалдан авалт тутамд оноо тань хоёр дахин үржигдэх юм.











Аппликейшн татахыг хүсвэл энд дарна уу.
Facebook:
Shangri-La Centre, Ulaanbaatar
Instagram:
Холбогдох утас: 7010-1919