Хайх

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс

Text: Ц. Усанболор


Өвлийн адаг сарыг үдэж, урин хавар айлчлан ирж, Монгол түмэн үндэсний Сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд 1857 оноос эхтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Тус баяр энэ жилийн хувьд шинийн 9-нд таарч байгаа тул баярын уур амьсгал төдийлөн орж амжихгүй болов уу? Иймд бид энэ жилийн Мартын 8-ны өдрийг юун түрүүнд өөртөө анхаарал хандуулан өнгөрөөхийг бүсгүй танд санал болгож байна.

Кристиан Диорын “Жинхэнэ эмэгтэй хүн эрх танхил байх ёстой” гэх эл эшлэлээр уг нийтлэлийн эхлэлийг тавья. Бүсгүй та хайрлагдаж, халамжлуулж, энхрийлүүлэх гэж ирсэн өвөрмөц, цор ганц, давтагдашгүй цэцэг юм. Мөн юун түрүүнд өөрийгөө хайрлаж байж өрөөл бусад таныг хайрлана гэдгийг санаарай.


Дотоод “хүүхдэдээ” цаг гаргах

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 1)

Хүн бүрийн дотор “жижигхэн хүүхэд” байдаг. Дотоод “хүүхэд” бидний мөрөөдөл, сэтгэл хөдлөл, айдас, бүтээлч зан байдлыг хариуцдаг. “Бүх зүйл сайхан мэт боловч, дотор нэг зүйл хэвийн бус байна” гэж ярих хүн бишгүй олон байдаг. Тэгвэл энэ нь таныг өөрийн дотоод “хүүхдээ” тоолгүй орхисныг илтгэж буй нэгэн илрэл билээ. Тиймээс мэдрэмжээ дагаж, өөртөө цаг гаргаж, дотоод хүүхдээ олж, түүнийг сонсож, ярилцах нь өөрийгөө бүрэн дүүрэн олж мэдэх боломж юм.


Шүүгээгээ цэгцлэх

Шүүгээгээ цэвэрлэх нь стресстэй тэмцэж, эндорфин буюу аз жаргалын дааврын түвшнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тайвшрал, тайтгарал, нэг төрлийн бясалгал болж өгдөг. Та зөвхөн өөрийн шүүгээг цэгцэлж байна гэж бодож болох ч энэ нь нөгөөтээгүүр тархиа амрааж, цэгцлэх маш том боломж юм. Мөн шүүгээгээ цэвэрлэх үедээ өмсөхгүй хувцсаа ялгаж, хэрэгцээтэй хүмүүст нь өгч буян хийх боломжтой гэдгийг санаарай.

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 2)

Адреналин ялгаруулах

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 3)

Адреналин даавар ихээр ялгарах үед хүч чадал, эрч хүчийг мэдрэх ба ямар ч бэрхшээлийг даван туулж, шинэ өндөрлөгт хүрэх боломжтой мэт санагддаг. Иймд адреналин хамгийн ихээр ялгаруулдаг экстрим спортоор хичээллэхийг санал болгож байна. Адреналин спортод Paragliding буюу шүхрээр буух, Climbing буюу спорт авиралт, скейтбординг, серфинг зэрэг багтдаг.


Гэрийн спа

Яагаад гэртээ спа хийж болохгүй гэж? Танд ванны давс, бөмбөлөг, гуужуулагч, маск, чийгшүүлэн тайвшруулах тос, лаа, үнэртэн байхад хангалттай. Спа танд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж, мэдрэл болон зүрх, судасны тогтолцооны үйл ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулдаг. Мөн сэтгэл санаа өөдрөг болж, эрч хүч нэмэгддэг давуу талтай.

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 4)

Найз охидтойгоо үдэшлэг хийх

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 5)

Найз охидоос өөр хэнтэй та хүссэн сэдвийнхээ дагуу ярьж, өөрийнхөөрөө чөлөөтэй байж, хамгийн нарийн нандин зүйлсээ хуваалцах вэ? Тиймээс энэ өдрийг бүү алдаарай. Хайртай дуучныхаа дууг сонсож, хүссэнээрээ бүжиглэж, дуулж, амттай хоол идэж, дарс шимэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлээрэй.


Үзвэр үзэх

Мэдээж энэ бол ямар ч баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хамгийн энгийн бөгөөд сонгодог арга. Учир нь урлаг хүний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээдэг увдистай. Ингээд эл өдөр Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн баярт зориулсан ямар ямар арга хэмжээ болох талаар сонордуулъя.

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 6)

“Хайлаас модны доор чамайг хүлээнэ”

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 7)

Америкийн зохиолч Южин О'Нилийн зохиолоос сэдэвлэсэн "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдах гэж байна. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа бол жүжигчдийн бүрэлдэхүүн СТА М.Түвшинхүү, СТА Б.Баттөмөр, СТА О.Долгор, СТА Д.Асардарь, СТА Т.Сэргэлэн, Т.Намсрай, СТА Б.Баттогтох, Н.Мөнх-Эрдэнэ нар тус тус тогложээ.

Хэзээ: Гуравдугаар сарын 5-14

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Тасалбарыг: https://ticket.mn/event/2468


"Samsara" Тэртээх хоёр зүрх

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 8)

Мөрөөдлийн театрын 24 дэх тайзны уран бүтээл "Самсара" драмын жүжиг гуравдугаар сарын 5-ны өдөр тавигдах гэж байна. Материаллаг ертөнц ба үхлийн дундах мөчлөг буюу "Самсара"-д очсон хүмүүс ямар орчин, нөхцөлд байдаг талаар өгүүлнэ. Тэдний энд яаж ирсэн, хэзээ явах нь үл ойлгогдох бөгөөд тэдний дунд үл ойлголцол, нөхөрлөл бүүр хайр дурлал ч байдаг гэдгийг харуулна. Тэдний төгсгөл юу байх бол? Дээшээ юу? Доошоо юу?

Хэзээ: Гуравдугаар сарын 5-12

Хаана: Соёлын төв өргөө

Тасалбарыг: https://ticket.mn/event/2460


Tsug-Laan

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 9)

Нийт 12 хамтлаг, уран бүтээлч нэгэн тайзнаа гарах сонирхолтой үдэш. Тоглолтод Shuwu, Rutuu, Young Mo'G, Choidog, Noubold, 9suult, Enkhe&Erkhem, Blindfold, Suharite, Morty, Trishna гэх уран бүтээлчид оролцоно.

Хэзээ: Гуравдугаар сарын 7

Хаана: Evento Ballroom

Тасалбарыг: https://ticket.mn/event/2438


Boom ep3

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 10)

Boom entertainment тоглолт гурав дахь удаагаа тоглогдох гэж байгаа бөгөөд Erka, Ginjin, Vande, Og Bro, Dj Gezeg, Mrs M, Roockie, 168, Oz, Babynna, комедиан Munkhjin, Dabi зэрэг уран бүтээлчид оролцоно.

Хэзээ: Гуравдугаар сарын 8

Хаана: Zaisan Hill Event Hall

Тасалбарыг: https://shoppy.mn/products/boom-250308-seat


Diva

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 11)

Уянгалаг дуу хоолойгоороо ая эгшгийн яруу тансгийг мэдрүүлэх дуучин Б.Баярцэцэг гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд ASA ARENA-ийн тайзнаа амьд хөгжим, оркестртой сэтгэлд тань солонго татуулахаар болжээ. Тоглолтод түүний уран бүтээлийн хамтрагчид болон үе үеийн шилдэг уран бүтээлчид хамтран оролцох юм.

Хэзээ: Гуравдугаар сарын 7, 8

Хаана: Asa Arena
Тасалбарыг: https://shoppy.mn/products/bayartsetseg-250308


Хунт нуур

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 12)

Хунт нуур балет сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн дуртай бүтээл болсон билээ. Эл бүтээлийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үзэхэд хэзээд гайхалтай сонголт байх болно.

Хэзээ: Гуравдугаар сарын 7-9

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр

Тасалбарыг: https://ticket.mn/event/1488


Women's Day Special: Minjinsor & Maraljingoo

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 13)

Монголын хөгжмийн ертөнцийн сор болсон хоёр эмэгтэй уран бүтээлчийн гайхалтай дуу хоолойг сонсох сайхан боломж. Энэ үдэш Минжинсор, Маралжингоо нар R&B, жазз хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх болно. 

Хэзээ: Гуравдугаар сарын 6-8

Хаана: Fat Cat Jazz Club 

Тасалбарыг: https://www.fatcatjazzclub.com/


Nostalgia

Мартын 8-нд хийж болох сонирхолтой зүйлс (фото 14)

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тусгай хөтөлбөрт тоглолтод Анир поп оркестр, Инээмсэглэл хамтлаг, дуучин МУГЖ Ө.Уянга, дуучин Ч.Мишээл нар оролцоно. Тэд хуучны сэтгэлд хоногшсон гайхалтай уран бүтээлийг орчин үеийн шийдэлтэй хослуулан хүргэхэд бэлэн болсон байна.

Хэзээ: Гуравдугаар сарын 9

Хаана: Соёлын төв өргөө

Тасалбарыг: https://ticket.mn/event/2471


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх