Хайх

2021 оны чиг хандлага: Хагас гэрэлтсэн, хээтэй топ

2021 оны чиг хандлага: Хагас гэрэлтсэн, хээтэй топ

Мөн уг трендийг өдөр тутамдаа хэрхэн загварчилж өмсөх вэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Дахиад л 1990-ээд онуудын загвар ноёрхож байна. Хагас гэрэлтсэн, хээтэй топыг хамгийн анх Жан-Поль Готье хавар-зун 1994 цуглуулгадаа танилцуулж байсан бөгөөд үүний дараагаар энэ загвар нь 1990-ээд онуудын баарны соёлын бэлгэ тэмдэг болсон байдаг. Харин орчин үед абстракт хээтэй, хагас гэрэлтсэн топыг Ким Кардашьян, Кайли Женнер болон Белла Хадид нар өмсдөгөөс гадна Испанийн дуучин Розалиягийн бараг өдөр тутмын өмсгөл болсон байгаа.

Ийм топ санал болгож буй брэндүүдийн хувьд гэвэл Asai хэмээх залуу брэнд Instagram сүлжээнд аль хэдийнэ олонд танигдаад амжсан. Уг брэндийн топуудыг Рианна, SZA зэрэг алдартнуудаас гадна инфлюэнсерүүд өмсөх дуртай. Asai-гаас ихэвчлэн tie-dye хээтэй олон хэсэг даавуунуудаас бүрдсэн, винтэж хэв маягтай загваруудыг олох боломжтой билээ.

Мөн Sandy Liang болон Staud брэндүүд уг трендийг дагаж, өмссөн үед яг л шивээс мэт харагдах нимгэн, гоёмсог хээтэй топуудыг санал болгож байгаа.

2021 оны чиг хандлага: Хагас гэрэлтсэн, хээтэй топ (фото 9)
Acne Studios Хавар/Зун— 2021
2021 оны чиг хандлага: Хагас гэрэлтсэн, хээтэй топ (фото 10)
Thierry Mugler Намар/Өвөл — 1999

Түүнчлэн Шведийн Acne Studios брэндийн хавар-зун 2021 цуглуулга бараг бүхэлдээ хагас гэрэлтсэн, хээтэй материалаас бүрдсэн байна. Харин хээгүй хувилбарыг сонгохыг хүсвэл Nensi Dojaka брэндийг сонирхоорой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх