Хайх

Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно

Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 1)

01

JW ANDERSON КАРДИГАН

JW Anderson брэндийн кардигантай Харри Стайлзыг харсан шүтэн бишрэгчид олон нийтийн сүлжээнд, тэр дундаа TikTok-д давлагаа үүсгэснээр хүмүүс өөрсдөө уг кардиганыг гэртээ дуурайн нэхэж эхэлсэн билээ. Брэндийн зүгээс ч хүртэл тус кардиганыг хэрхэн нэхэх тухай дэлгэрэнгүй зааварчилга гаргасан ба энэ бүхний үр дүнд #harrystylescardigan хэштаг 40 сая үзэлт цуглуулж чадсан байдаг. Тэр ч бүү хэл Виктория ба Альбертын музей кардиганыг өөрсдийн архивдаа нэмж, пандемикийн үеийн хендмейд загварын бэлгэдэл болгосон юм.

02

БЭЛТГЭЛИЙН ӨМД

Гэрээсээ ажлаа хийж, олон нийттэй харилцахаа больсны улмаас 2020 онд бэлтгэлийн өмд хамгийн эрэлттэй хувцсаар тодорсон юм. Mr. Porter дээр л гэхэд бэлтгэлийн өмдний худалдаа 2019 онтой харьцуулбал ойролцоогоор 70%-иар өссөн үзүүлэлт гарсан. Тэр дундаа органик даавуугаар хийсэн Pangaia брэндийн бэлтгэлийн хослолууд Instagram-д жинхэнэ boom болсныг та өөрөө ч анзаарсан биз ээ.

Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 2)
Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 3)

03

MARINE SERRE КОМБИНЗОН

Lyst хайлтын системийн гаргасан тайлангийн дагуу хавирган сарны хээтэй Marine Serre брэндийн комбинзоны хайлт Бейонсегийн "Black is King" цомог гарсны 48 цагийн дараа 426%-иар өссөн байна. Бие барьсан энэхүү комбинзон нь одоог хүртэл брэндийн вебсайт дээр борлуулагдаж байгаа.

04

SERGIO ROSSI САНДААЛ

Дөрөвдүгээр сарын 3-нд гутлын алдарт дизайнер Сержио Росси таалал төгссөн билээ. Тэрбээр 1950-аад оны эхэн үед өөрийн үйлдвэрийг нээж байсан бөгөөд 1968 онд нэрийн брэндээ үүсгэн байгуулсан байдаг. Росси бол томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн анхны дизайнеруудын нэг юм. Тэрбээр Жанни Версаче, Аззедин Алайя болон Dolce & Gabbana-д зориулан гутал урладаг байсан ба нэг гутлыг л гэхэд 14 цагийн турш гараар хийдэг байжээ. Карьерийнхээ эхэн үед дизайнер зөвхөн сандаал гаргадаг байсан ба тэр дундаас Opanca нэртэй сандаал нь хамгийн алдартай байсан юм.

Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 4)
Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 5)

05

НЭХМЭЛ ЦЭЭЖИВЧ

Нэхмэл эдлэл урьд өмнө хэзээ ч ийм секси харагдаж байсангүй ээ. 2020 оны цуглуулгуудад биеийн төрөл бүрийн хэсгүүдийг ил гаргасан хайчилбаруудтай даашинзууд болон топууд, цээживчүүд давамгайлсан байгаа. Энэ трендийн анхдагчаар Нью-Йоркийн Khaite брэндийг нэрлэдэг бөгөөд тэдний ноолууран бра нь мегахит болсон юм.

06

КАМАЛА ХАРРИСЫН ЦАСАН ЦАГААН ХОСЛОЛ

АНУ-ын шинэхэн сонгогдсон ерөнхий сайд олон нийтийн өмнө анх удаа гарахдаа Carolina Herrera брэндийн цасан цагаан хослол өмссөн байсан. Тэрээр цагаан өнгө сонгосон нь санамсаргзй явдал биш бөгөөд энэ нь XX зууны эхэн үед эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх хөдөлгөөний өнгө байсан юм. Цагаан хослолыг АНУ-ын конгрессод сонгогдсон анхны өнгөт арьстай эмэгтэй Ширли Чисхолм өмсдөг байснаас гадна энэ нь мөн Хиллари Клинтоны 2016 оны сонгуулийн ажлын гол өмсгөл болсон билээ.

Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 6)
Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 7)

07

ДИАНА ГҮНЖИЙН ХОНИНЫ ХЭЭТЭЙ СВИТЕР

"Crown" цувралын дөрөвдүгээр улирал саяхан нээлтээ хийснээр XX зууны хамгийн алдартай эмэгтэйн стиль дахин нэг удаа олны анхаарлыг татаж эхэлсэн. Үзэсгэлэнт Эмма Корин Диана гүнжийн залуугийн дүрийг гаргаж, дэлгэцнээ гүнжийн стилийг амилуулсан байгаа. Тэр дундаа Warm & Beautiful брэндийн хонины хээтэй алдарт свитер шуугиан тарьж, брэндийн үүсгэн байгуулагчид ижил хувилбарыг ахин худалдаанд гаргахад хүрсэн билээ.

08

ГҮЗЭЭЛЗГЭНЭТЭЙ ДААШИНЗ

Нью-Йоркийн Lirika Matoshi брэндийн даашинз TikTok тавцны ачаар, мөн мэдээж Харри Стайлзын ачаар асар богино хугацаанд алдарт хүрч, маш өргөн хүрээнд тархсан билээ. Энэ даашинзын амжилтыг мөн хүмүүсийн пандемикийн үеийн гангалах хүсэл, сэтгэл тайвшруулах бага насны дурсамжуудтай холбож болох юм.

Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 8)
Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 9)

09

УЛААН ОЙМС

2020 оны арваннэгдүгээр сард итали загварын гол төлөөлөгчдийн нэг Беппе Моденезе таалал төгссөн билээ. Тэрээр дотоодын дизайнеруудын загварын шоуг зохион байгуулж, нэвтэрхий толь бичиг мэт гүн мэдлэгтэй төдийгүй нарийн хошин мэдрэмжтэй байж, мөн өөрийн элегант стилиэрээ алдаршсан байдаг. Харин түүний төрхийн салшгүй нэг хэсэг нь улаан оймс байсан юм.

10

УНТЛАГЫН ДААШИНЗ

Nap dress бол бас нэгэн пандемикийн үеийн тренд юм. Энэ нь Hill House хэмээх жижиг брэндийн үүсгэсэн тренд бөгөөд Business of Fashion сэтгүүлийн мэдээллэснээр тус брэнд нь таван минутын дотор 500 000 ам.долларын борлуулалт хийж байсан аж. Ийм даашинзыг буйдан дээр хэвтэхдээ, Zoom дуудлага хийхдээ мөнсойрхон дэлгүүр гарахдаа ч хүртэл өмсөхөд эвтэйхэн тул ийнхүү хөл хорионы үеийн хит хувцас болсон юм.

Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 10)
Бид дараах 11 хувцсаар 2020 оныг дурсах болно (фото 11)

11

PRADA CLEO ГАР ЦҮНХ

Загварын салбарынхан Миучча Прада болон Раф Симонс нарын Prada брэндэд зориулж бүтээх анхны хамтарсан цуглуулгыг тэсэн ядан хүлээж байсан. Энэхүү нэгдлийн бэлгэ тэмдэг болгож дизайнерууд Cleo гар цүнхийг хамгийн түрүүнд худалдаанд гаргасан билээ. Уг цүнх нь брэндийн 1990-ээд оны архив дахь загварын шинэчилсэн хувилбар бөгөөд нэг биш удаа тренд болж байсан түүхтэй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх