Урлагийн бүтээл: Кутюр загварын долоо хоног дээрх хамгийн гайхалтай 10 даашинз
Хавар-зун 2019
Парис хотод кутюр загварын долоо хоног зохион байгуулагдаж өндөрлөлөө. Дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээний үеэр дэлхийн томоохон брэндүүд өөрсдийн урлагийн бүтээл мэт кутюр цуглуулгаа танилцуулж, хамгийн гоёмсог материал, хамгийн нарийн деталь, хамгийн этгээд дизайн бүхий гайхалтай даашинзуудыг тайзнаа гаргалаа. Брэндүүдийн мэргэжилтнүүд цор ганц кутюр даашинзыг оёход ойролцоогоор 200 цаг зарцуулдаг бөгөөд зөвхөн гар урлалын нарийн техникээр дахин давтагдашгүй бүтээлийг бий болгодог байгаа.
Giambattista Valli ба Viktor & Rolf нар энэ удаад асар их хэмжээний тюль материал ашигласан бол, Dior ба Chanel гялалзуур чимэглэлээр загваруудаа бүрхэж, харин Schiaparelli, Valentino ба Balmain нар санаанд оромгүй хэлбэр дүрс бүхий эсгүүрүүд санал болголоо. Ингээд хамгийн ихээр гайхшруулан сэтгэлд хоногшсон 10 даашинзыг танилцуулж байна.