Хайх

Valentino брэндийн сэтгэл хөдөлгөм кутюр цуглуулга

Valentino брэндийн сэтгэл хөдөлгөм кутюр цуглуулга

Хавар-зун 2019

Text: Buro.Mongolia


Парис хотод зохион байгуулагддаг кутюр загварын долоо хоногийн хүрээнд Valentino брэндийн загварын шоу болж өнгөрлөө. Пьерпаоло Пиччоли дахин нэг удаа уулга алдам үзэсгэлэнтэй загварууд тайзнаа гаргаж, хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Цуглуулга бүхэлдээ цэцэгсийн сэдэвтэй даашинзуудаас бүрдсэн хэдий ч загвар бүр өөрийн гэсэн онцлогтой, дахин давтагдашгүй байсан юм. Жишээ нь зарим загварууд усан будаг мэт харагдах зөөлөн цэцэгсийн хээтэй байсан бол, зарим нь хатгамал хэлбэрийн цэцгэн чимэглэлтэй, өөр нэг нь яг л цэцгийн дэлбээ мэт маш олон давхар хормойноос бүтсэн байлаа. Үүнээс гадна даашинзуудын ягаан, ногоон, шар, нил ягаан, улбар шар, улаан зэрэг тод өнгөнүүд дулаан улирлыг санагдуулан бүр ч их баяр баясгалан авчирсан юм. Харин загварын шоуны төгсгөлд домогт супермодель Наоми Кэмпбелл нэвт гэрэлтэх торон материалаар хийгдсэн хар даашинз өмсөн тайзнаа гарч ирснээр олонд гэнэтийн бэлэг барилаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх