Хайх

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй

Хэдэн цаг дараалан сонсох хүсэл төрүүлэх хамгийн сонирхолтой подкастууд

Text: Buro.Mongolia


Bande à Part
линк

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 1)

Одоогийн байдлаар энэ нь магадгүй загварын сэдвээр ярилцдаг хамгийн ухаалаг, мэдрэмжтэй подкаст юм. Лондонгийн музейн куратор болон Лондонгийн Курто урлагийн институтийн багш нар хамтран загварын түүхээс эхлэн орчин үеийн хөгжлийн талаарх олон сонирхолтой сэдвийг хөнддөг. Хамгийн сүүлийн дугаарт л гэхэд тэд хоёр давхар хүзүүний ороолт зүүх нь зохистой эсэхийг ярилцаж эхлээд удалгүй дизайнер Марк Жейкобсийн нохой Instagram хуудастай болсон тухай дурдаж, нэг л мэдэхэд 1930-аад оны Их Британийн дизайнерууд яагаад одоо улам бүр алдартай болж буйг судалж эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэхүү подкастаас та загварын тухай маш өргөн хүрээний мэдлэг олж авах юм.

Fash-ON Fash-OFF
линкЗагварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 2)

i-D сэтгүүлийн подкаст. Vice хэвлэлийн газрын гаргадаг i-D сэтгүүл нь сүүлд скейтборд сонирхдог гудамжны стильтэй залуус болон Японы эмэгтэй рэпперүүдийн тухай бичдэг болсон ч тэдний гаргадаг подкаст нь илүү уламжлалт сэдвүүдийг хөнддөг юм. Эндээс та Нью-Йоркийн загварын долоо хоногийн ерөнхий тоймыг хүлээн авч, ирээдүйн загвар зохион бүтээгчдэд зориулсан зөвлөгөө сонсож, загварын шилдэг сургуулиудын тухай мэдээлэл авах болно.

 

Dressed
линк

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 3)

Хувцасны түүхийг өгүүлдэг маш сонирхолтой, нарийн детальтай подкаст. Хөтлөгчид энэ сэдвээр мэргэшсэн загварын түүхчдийг дугаартаа урин смокинг хэрхэн бий болсон, ягаан өнгийн хувцсыг анх хэзээ өмсөж эхэлсэн, ирвэсний хээ яагаад моданд орсон зэрэг сонирхолтой сэдвүүдээс гадна хүний арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг хортой материалуудыг онцлон хүнд тустай мэдээлэл өгдөг. Ням гарагийн үдшийг зугаатай атлаа үр дүнтэй өнгөрүүлэх шилдэг аргуудын нэг.

The Barneys Podcast
линк

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 4)

АНУ-ын Barneys дэлгүүрийн энэ подкаст нь ихэвчлэн загвар өмсөгчид, зохиолчид, нийгмийн идэвхтнүүд зэрэг загварын салбарт ажилладаг мэргэжилтнүүдтэй ярилцлага хийдэг байгаа. Товчхондоо энэ подкаст нь хамгийн олон алдартнуудтай ярилцсан подкастаар нэрлэгдээд байгаа юм. Виктория Бекхэм, Том Браун ба Александр Вэнг нарын яриаг эндээс сонсоорой.

Unravel
линк

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 5)

Голдуу загварын түүх болон үндэстэн ястан бүрийн онцлогийг судалдаг Unravel подкастаас Никарагуа улсын иргэд хэрхэн хувцасладаг байсан, загварын музей хэзээ үүссэн, 1960-аад оны телевизийн цуврал кинонуудад ямар стиль давамгайлдаг байсан зэргийг олж мэдэх боломжтой.

 

iCe Kicks and Streetwear
линк

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 6)

Пүүз сонирхогчдод зориулагдсан подкаст. Lil Ice ба Phil гэх нэртэй хоёр залуу хамгийн сүүлд танилцуулагдсан шинэ загварууд болон бүх цаг үеийн домогт пүүзнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, өөрсдийн зүгээс шүүн дүгнэх болно.

 

Wardrobe Crisis
линк

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 7)

Загварын салбар болон биднийг хүрээлж буй орчны тухай эргэцүүлдэг энэ подкастыг Австралийн Vogue-д ажилладаг сэтгүүлч Клэр Пресс хөтөлдөг. Тэрээр орчин үеийн боолчлол, хүний наймаа, феминизм, хуванцрын дахин боловсруулалт зэрэг сэдвээр яриа өрнүүлдэг байгаа.

 

The Gown & Beyond
линк

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 8)

Энэ подкаст нь зөвхөн хуримтай холбоотой сэдвээр ярьдаг. Өөрсдийн гэсэн хуримын даашинзын дэлгүүр ажиллуулдаг Попутно Рамона ба Марисса нар сүйт бүсгүйчүүдэд хуримын даашинз сонгоход тусалдаг билээ.

 

The Retro Football Shirt
линк

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 9)

Маш сонсголонтой хоолойтой Их Британийн хоёр залуу өөрсдийн хамгийн дуртай футболканы талаар дэлгэрэнгүй ярьдаг. Винтэж футболка гэдэг нь бүхэл бүтэн загварын нэгэн салбар юм. Маш ховор загварууд хэдэн зуу, заримдаа бүр хэдэн мянган еврогийн үнэд хүрдэг бөгөөд Англид футболка цуглуулагчдад зориулагдсан тусгай дэлгүүрүүд олон байдаг. Хөтлөгчид мөн футболканы талаар ярих зуураа спорт хувцас, хөлбөмбөг зэрэг сонирхолтой сэдвүүдээр үзэл бодлоо хуваалцах болно.

 

Pop Fashion
линк

Загварын тухай ярилцах шилдэг подкастууд: Яг одоо сонсож эхлээрэй (фото 10)

Загварын салбар дахь өдөр тутмын мэдээ хүргэхээс гадна цаг үеийн халуун трендүүдийг танилцуулж, яг одоо олныг түгшээж буй асуудлаар ярилцана.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх