Эмэгтэйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх есөн апп
Эрүүл мэнд ба хоолны дэглэмээ хянах аппууд
"LoveMySkin"
Энэхүү апп нь хүний биеийн "газрын зураг"-ийг гаргаж өгдөг. Үүний тулд биен дээрх бүх мэнгээ тэмдэглэж, зургийг нь аван апп руу оруулах хэрэгтэй. "LoveMySkin" апп таны илгээсэн мэдээлэлд дүгнэлт хийж, эдгээр мэнгэнүүд аюултай эсэхийг хэлж өгөх болно. Хэрэв арьс тань эрсдэлтэй нөхцөлд байвал тус апп танд эмчид хандахыг зөвлөдөг байна. Түүнчлэн "LoveMySkin" апп мэнгэнүүдийн өөрчлөлт, түүх болон бусад мэдээллүүдийг хянан тэмдэглэсээр байх болно.
"Calm"
Энэхүү бясалгалын апп нь хүмүүсийг тайвшруулж, төвлөрөхөд нь тусалдаг байна. Эмэгтэй хүний намуухан хоолой, байгалийн дуу чимээ, ил гал эсвэл далайн эргийн үзэсгэлэнт зурагтай зааварчилга нь танд хэрхэн тайвширч, амьсгалаа зөв авах, мөн ухаан бодлоо цэгцлэхийг зааж өгөх болно. "Calm" аппын үнэгүй хувилбарт нойроо сайжруулах, анхаарлаа төвлөрүүлэх, өөрийгөө үнэлж сурах зэрэг төрөл бүрийн зориулалттай бясалгалын хичээлүүд байдаг бол ахисан түвшний хүмүүст зориулсан тусгай төлбөртэй үйлчилгээ ч бас бий.
"Flo"
"Flo" гэх форум-апп нь эмэгтэйчүүдэд эрүүл мэнд, сарын тэмдэг, сэтгэл санааны байдлын өөрчлөлт болон ямар нэг асуудлын талаар ярилцах боломжийг олгодог. Тус аппын хэрэглэгчдийн тоо сар тутам нэг саяар нэмэгдэж байгаа билээ. Судалгаанаас харахад сард 100,000 бүсгүй тус аппыг ашиглан тэмдэглэл хөтөлснөөр жирэмсэлж чаддаг байна. Мөн саяхан супер модель Наталья Водянова Flo-д хөрөнгө оруулалт хийсэн байгаа.
"Clue"
"Clue" бол сарын тэмдгийн мөчлөгийг хянахад зориулсан маш энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар апп юм. Тус апп эмэгтэйчүүдийн овуляци, сарын тэмдгийн хямралыг хянаж, дараа сарын сарын тэмдэг ирэх өдрийг тодорхойлж өгнө. Мөн ямар нэг эмгэг, жин нэмэх зэрэг асуудлуудыг мэдээллэж, эмчид хандах эсэхийг хэлж өгөх болно. Мэдээж хэрэг бүх мэдээллээ орхигдолгүй бөглөсөн тохиолдолд л шүү дээ.
"Ultraviolet"
Дэлхийн аль ч өнцөгт ялгарч байгаа хэт ягаан туяаны хэмжээг тодорхойлдог маш хэрэгтэй апп юм. Тэр тусмаа гадаад улс оронд амралтаараа зорчих гэж байгаа хүмүүст уг апп бүр ч их хэрэг болно. Үүнээс гадна, Ultraviolet ямар хувцас өмсөх, ямар SPF түрхэх мөн хэр удаан наранд ил гарч болох талаар зөвлөгөө өгдөг байна.
"Eve Period Tracker"
Энэхүү аппыг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг хянадаг "Glow" гэх алдартай аппын боловсруулагчид зохион бүтээсэн юм. "Eve Period Tracker"-ыг ашиглан бусад хэрэглэгчидтэй харилцаж, сэтгэл санааны болон биеийн байдлаа тэмдэглэх боломжтой. Ингэснээр дараа нь танд ч, эмчид ч хэрэг болох бие организмын бүхий л өөрчлөлтүүдийг агуулсан мэдээллийн санг үүсгэдэг байна.
"Breast Check Now"
Тус апп нь танд эмчийн үзлэгт хамрагдан, хөхний рентген зураг тогтмол авахуулах шаардлагатай гэдгийг сануулах зорилготой маш хэрэгцээтэй программ юм. Хамгийн гол нь үзлэгт орсон бүх мэдээллээ тухайн цаг бүрт нь аппдаа тэмдэглэж байх хэрэгтэй.
"Waterbalance"
Өдрийн турш хангалттай хэмжээний ус ууж заншаагүй хүмүүст энэхүү апп маш их хэрэг болно. "Waterbalance" апп нь хэрэглэгчийн өндөр, жин, нас, амьдралын хэв маяг зэрэг хувийн онцлогт нь тохируулан хэр хэмжээний ус, хэзээ уух хэрэгтэйг нь хэлж өгнө.
"Fitty"
"Fitty" апп нь илүүдэл жингээ хасах эсвэл зүгээр л эрүүл хооллох хүсэлтэй хүмүүст зориулсан хоолны дэглэмийг хянадаг программ юм. Уг апп нь өдөрт авч буй илчлэгийн хэмжээг тооцох бөгөөд өөх болон хуримтлагдах магадлалтай, зарцуулагдаагүй энергийг хэрэглэгчдэд сануулдгаараа онцлогтой. Мөн хамгийн чухал нь энэхүү аппын тусламжтайгаар өлсөхгүйгээр эрүүл хооллож занших боломжтой юм.