Fendi-гийн шинэ цуглуулга дахь орчин үеийн эрэгтэй хослолууд
Намар-өвөл 2020
Нэгдүгээр сарын 10-14 өдрүүдэд Милан хотноо намар-өвөл 2020 улирлын эрэгтэй загварын долоо хоног болж өнгөрлөө. Шинэ цуглуулгад савхин материалтай хувцас их орсон бөгөөд тэр дундаа пиджак, цув, өргөн брюк өмд зэрэг загварууд онцгой байр суурийг эзэлсэн байлаа. Сильвия Вентурини Фенди савхин брюк өмдийг мотоциклчиний арьсан гуталтай хослуулж, өмдөө гутлын түрий дотор хийн загварчлахыг санал болгосон ба хөлөөсөө толгой хүртэл бүхэлдээ савхин материалаар хувцаслаж болохыг ч бас харуулсан юм. Үүний зэрэгцээ дизайнер брэндийн бэлгэ тэмдэг болсон үслэг загваруудыг цуглуулгадаа оруулан Fendi ордон хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологийн дагуу үслэг материалыг боловсруулдаг болохоо тодотгосон юм. Харин цуглуулгын тэйлор хослолын хэсэгт доод хэсгээрээ цахилгааны тусламжтай салдаг пиджак, олон хослолыг нийлүүлэн оёсон мэт хослол зэрэг шинэлэг, өвөрмөц загварууд их харагдлаа.