Хайх

Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future\" цуглуулга

Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future" цуглуулга

Цоо шинэ цуглуулгыг хүлээн авна уу

Text: Бюро 24/7


Загвар өмсөгч: Ninjee
Загвар өмсөгч: Obi
Нүүр будалт: Anara's Make-Up
Зурмал зураг: Buyanmandakh
Зураг: Nazar Poly

Michel & Amazonka брэнд 2020 оны намрын коллекцийн үргэлжлэлийг 1985 онд бүтээгдсэн Роберт Земекисийн "Back to the future" буюу "Ирээдүй рүү буцсан нь" уран зөгнөлт гурван ангит бүтээлээс уран сайхны санаа аван бүтээжээ. Уг кино нь цаг хугацаагаар аялдаг машин, футуристик электрон төхөөрөмжүүд зэргийг харуулсан уран сайхны зөгнөлт кино мэт боловч яг үнэндээ хүний амьдралын мөчлөгүүдийг маш философилог байдлаар өгүүлсэн бүтээл юм.

Тодруулбал уг кино нь гурван ангитай бөгөөд анги тус бүр нь өнгөрсөн, одоо, ирээдүйн цаг хугацаа руу аялуулдаг. Гол дүрийн баатар өнгөрсөн үе рүү очоод өнгөрснийг өөрчилснөөс болоод өөрийнх нь ирээдүйн амьдралд асуудал үүсч эхэлдэг. Үүнээс харахад өнгөрснийг өөрчлөх хэрэггүй бөгөөд байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь зөв гэдгийг ухамсарлана. Харин ирээдүйд буй өөрийгөө хараад хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаагийн дээр өөрийнхөө хүссэн хүн биш болсон байгааг хардаг. Тиймээс одоо танд байгаа зүйлсийг талархан хүлээн авч харин өнгөрснөөсөө суралцаж, сургамж авч, ирээдүйд хэн болохоо шийдвэрлэн тэр ирээдүйг цогцлоон бий болго гэсэн санааг энэ удаагийн коллекцоор давхар хүргэхийг зорьжээ.

Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future" цуглуулга (фото 1)

"Back to the future" цуглуулгын бүх хувцас хэрэгсэл өдөр тутмын өнгө аяс дээр тулгуурлаж байгаа. Дээрхи киноны гол дүрийн баатар Мартигийн өмссөн улаан хүрэм үнэхээр загварлаг хэрнээ дулаахан харагддаг тул Michel & Amazonka тус загвараас санаа авч баяжуулан маш олон төрлийн хэрэглээнд өмсөх боломжтой хэрнээ хооронд нь хольж, сольж загварчлан өмсөж болохуйц өвөл, хавар, намрын аль ч улиралд тохиромжтой загваруудаар цуглуулгаа бүрдүүлжээ. Цуглуулгад захтай, захгүй богино болон урт куртканууд, сэрүүн улиралд загварлаг хэрнээ бөөрнөөс нь дулаахан байлгах зориулалттай бэлхүүсэвч, куртканы шинж чанар бүхий дотортой урт юбка зэрэг багтсан байгаа. Тэр дундаа хамгийн гол онцлох загвар бол яг л ирээдүйгээс ирсэн хэн нэгэн өмсөж болох мэт санагдах өвөрмөц эсгүүр хийцтэй хэрнээ өмсөхөд маш хялбар, мөн халаасыг нь цүнх хэлбэрээр орлуулж хийсэн хантааз юм. Өнгөний хувьд бүгд хурц, тод өнгөнүүдийг түлхүү ашигласан хэдий ч хар, цагаан өнгөний зохицлыг давхар оруулжээ. Мөн тус коллекцийн гол онцлог нь эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүн өмсөх зориулалттай ба илүү чөлөөт хэв маягтай тул өдөр тутамдаа загварчлан өмсөх боломжтой юм.

Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future" цуглуулга (фото 2)
Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future" цуглуулга (фото 3)
Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future" цуглуулга (фото 4)
Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future" цуглуулга (фото 5)
Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future" цуглуулга (фото 6)
Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future" цуглуулга (фото 7)
Michel & Amazonka ирээдүй рүү буцсан нь: “Back to the future" цуглуулга (фото 8)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх