Netflix-ийн шинэхэн цуврал “Emily in Paris” дээрх шилдэг төрхүүд
Мөн Эмилигийн сонголтууд жинхэнэ Франц бүсгүйн стиль мөн эсэхийг хамтдаа эргэцүүлцгээе
Хэрвээ та бидний адил загварт дуртай нэгэн бол Netflix дээр саяхан тавигдсан "Emily in Paris" цувралыг аль хэдийнэ үзээд эхэлсэн, эсвэл магадгүй бүр нэг хоногийн дотор үзээд дуусгачихсан гэдэгт итгэлтэй байна. Үйл явдал нь үзэсгэлэнт Парис хотод болж өрнөдөг энэхүү цувралын гол дүр Эмили Купер бол туршлага солилцох зорилгоор Чикагогоос томилогдсон залуу маркетингийн ажилтан бөгөөд киноны турш тэрээр шинэ газар, тэр дундаа дэлхийн загварын нийслэл хотод хөлөө олон, шинэ хамт олон дунд өөрийн байр суурийг эзлэхийг хичээж буйгаар гарна. Гэхдээ цувралыг үзэж амжаагүй хүмүүс байгааг тооцоолон бид энэ удаад киноны үйл явдлаас спойл хийлгүй гол дүрийнх нь хувцаслалт, стайлинг, загварын сонголтуудын талаар ярилцахаар шийдлээ.
Бидний хувьд Эмилигийн стиль юуны түрүүнд маш зугаатай, загварыг ёжилсон, өөрийгөө хэт чухал хүлээж аваагүй, цоглог, нүд сэргээм өнгөлөг байдлаараа онцгойрсон тул дараах төрхүүдийг онцлон хүргэж байна. Харин танд түүний аль төрх нь илүү таалагдсан бэ?