Хайх

BLACKPINK хамтлагийн тухай баримтат кино Netflix-ээр гарна

BLACKPINK хамтлагийн тухай баримтат кино Netflix-ээр гарна

"BLACKPINK: Light Up the Sky"

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх 2016 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш BLACKPINK охидын хамтлаг дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй болж, Coachella хөгжмийн наадмын хедлайнераар сонгогдож, дуучин Селена Гоместэй хамтран уран бүтээл гаргасан гээд түүхэнд төрсөн хамгийн алдартай K-Pop хамтлагуудын нэгт тооцогдож байна. Тэгвэл одоо Netflix стриминг тавцан YG Entertainment-тэй хамтран алдарт охидын хамтлагийн түүхийг харуулсан баримтат кино гаргахаар болжээ.

"BLACKPINK: Light Up the Sky" нэртэй энэхүү баримтат кинонд тайзны ард өрнөдөг зүйлс, дуу бичүүлэх үйл явц, хамтлагийн гишүүдийн өдөр тутмын амьдрал, K-Pop од байхын сайн ба муу талууд гээд олон сэдвийг хамрах болно. Ингээд ч зогсохгүй хамтлагийн гишүүдийн тусгай ярилцлага орсон байна.

"BLACKPINK: Light Up the Sky" 2020 оны аравдугаар сарын 14-нд Netflix-ээр цацагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх