Хайх

Оскар дээрх даашинзуудыг юутай зүйрлэж болох вэ: Бялуу, наймалж ба лазанья

Оскар дээрх даашинзуудыг юутай зүйрлэж болох вэ: Бялуу, наймалж ба лазанья

Эдгээр төрхүүдийг бид хэзээ ч мартахгүй бололтой

Text: Buro.Mongolia


Хоёрдугаар сарын 10-ны өдөр Долби театрт "Оскар 2020" шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн билээ. Энэ үдэш найруулагч Бон Жун Хогийн бүтээсэн "Parasite" кино "шилдэг кино", "шилдэг гадаад кино", "шилдэг кино найруулагч", "шилдэг кино зохиол" гэх нийт дөрвөн шагналыг хүртсэнээр анхаарлын төвд байсан хэдий ч үүний зэрэгцээ мөн зарим алдартнуудын сонгосон хачирхалтай төрхүүд олны гол ярианы сэдэв болоод байна.

Тухайлбал Кристен Уигийн өмссөн Valentino брэндийн хормойн хоёр талаараа давлагаа мэт хуниастай улаан даашинз интернет сүлжээнд хамгийн их яригдаж буй төрх болж, лазанья, бялууны хэрэгсэл, наймалж зэрэгтэй харьцуулагдсан байна.

Оскар дээрх даашинзуудыг юутай зүйрлэж болох вэ: Бялуу, наймалж ба лазанья (фото 1)

Үүний дараа хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татсан төрхөөр Тимоти Шаламегийн Prada брэндийн хослол тодорч, жүжигчнийг шатахуун түгээх станцын ажилтан эсвэл цэвэрлэгчтэй зүйрлэсэн байгаа.

Түүнчлэн Лора Дерн, Билли Портер, Жанель Монэ, Леа Сейду ба Синтия Эриво нарын даашинзыг элэглэсэн төрөл бүрийн хошин зургууд интернет орчинд тархаад байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх