Загварлаг 2000 он – 20 жилийн өмнөх Каннын кино наадмын улаан хивс
Хаврын гол кинофестивалийн архивыг сөхөцгөөе
Бид саяхан 2020 оны Каннын кино наадам цуцлагдахаар болсныг мэдээллэсэн билээ. Иймээс бид энэ улиралд улаан хивсний сурвалжилга хийхгүй болсон тул 20 жилийн өмнөх архивыг сөхөн, тухайн үед бидний хайртай алдартнууд ямар дүр төрх бүрдүүлж байсныг эргэн дурсахаар шийдлээ.
2000 оны Каннын кино наадам өнөө үеийн загвар болон гоо сайхны трендүүдийн төгс тусгал болох юм. Учир нь тухайн үед загварлагт тооцогддог байсан монохром төрхүүд, унтлагын хувцас мэт торгон даашинзууд, энгийн силуэтүүд зэргээс бүрдэх минимал стиль нь одоо эргээд моданд орсон байгаа.
Жишээ нь Пенелопа Крус болон Ума Турман нар дундаж урттай юбкаг ижил өнгийн кардигантай хослуулсан бол, Моника Беллучи ирвэсний хээтэй даашинзаар гоёж, харин Хайди Клум улаан өнгийн минимал даашинз сонгож байжээ. Тэд мөн нүүр будалт болон үс засалтаа ч бас маш энгийн, байгалийн хэв маягаар хийдэг байсан нь орчин үеийн эмэгтэйчүүдийн эрхэмлэдэг болсон дүр төрх билээ.