2000-аад оны кардиган ба цүнх: Лондонгийн гудамж дахь street style
Лондонгийн загварлаг залуус хэрхэн хувцаслаж байна вэ
Лондон хотод загварын долоо хоног эхэллээ. Үргэлж бусдаас өөр, өнгөлөг хувцасладаг Лондончууд энэ удаад 2000-аад оны гар цүнх барин үдшийн даашинзыг "ажилчны" курткатай хослуулж, хурц өнгөнөөс эмээлгүй зоригтой төрх бүрдүүлж байна. Мөн тэд кардиган цамц, могойн арьсан хээ, тэгш бус хэм зэрэг сүүлийн үеийн трендүүдийг маш сонирхолтой байдлаар загварчилж байгаа тул энэ удаагийн street style сурвалжилгад өдөр тутмын хувцаслалтын шинэлэг санаа олон бий.