Хайх

Загварлаг, завгүй эрчүүдэд өгөх шилдэг бэлэг: Versace Jeans Couture-ийн кет ба пүүз

Загварлаг, завгүй эрчүүдэд өгөх шилдэг бэлэг: Versace Jeans Couture-ийн кет ба пүүз

Хайрлаж, хүндэлдэг түүндээ өгөх төгс бэлэг

Text: Buro.Mongolia


Эрчүүдийг баярлуулдаг ховорхон өдрүүдийн нэг Цэргийн баяр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэхүү онцгой өдөр эмэгтэйчүүд бид хайрлаж, хүндэлдэг тэдэндээ юу бэлэглэх, тэднийгээ хэрхэн баярлуулахаар төлөвлөхдөө бүхий л уран сэтгэмжээ гаргадаг билээ. Тэгвэл BURO. танд туслах зорилгоор түүнд тань гарцаагүй таалагдах бэлэгний санааг бэлтгэлээ.

Ажил хэрэгч, орчин үеийн залууст таалагдах Versace Jeans Couture-ийн пүүз ба кетнүүд

Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, загварын трендээс хоцордоггүй эрчүүдэд бэлэг хайж байгаа бол Versace Jeans Couture брэндийн шинэ загваруудад анхаарал хандуулаарай. Кутюр детальтай streetwear санал болгодог Versace Jeans Couture брэнд шинэ улиралд зориулан ямар ч амьдралын хэв маягтай залууст таалагдах пүүз болон кетнүүдийг танилцуулжээ.

Тухайлбал хувцаслалтыг хормын төдийд цэмцгэр харагдуулах цагаан кет, ажил хэрэгч хослолтой төгс зохицохын зэрэгцээ гүйлт хийхдээ ч өмсөж болох сонгодог загварын пүүз, орчин үеийн трендийг шингээсэн спортлог хэв маягтай streetwear пүүз гээд төрөл бүрийн хийцтэй загварууд шинэ цуглуулгад багтсан байлаа. Түүнчлэн загвар бүрийг брэндийн лого болон өвөрмөц элементүүдээр чимэглэж өгсөн учир загварлаг, үнэ цэнэтэй байдлаа хэзээд ч хадгалахуйц болгож өгчээ.

Яагаад заавал Versace Jeans Couture гэж?

Versace загварын ордны нэгэн хэсэг болсон 30 гаруй жилийн түүхтэй Versace Jeans Couture нь орчин үеийн хэв маягтай загваруудыг санал болгодог гэдгээрээ шинэ мянганы загварлаг залуусын дунд алдартай билээ. Загвар бүрийг дээд зэргийн материал, нарийн эсгүүр, онцгой элементүүдээр баяжуулан урладаг учир Versace Jeans Couture-ийн загварууд хамгийн нандин бэлэг болж чаддаг.

Хаанаас авч болох вэ?

Versace Jeans Couture-ийн шинэ цуглуулгаас бэлэгний сонголтоо хийхийг хүсч байвал Шангри-Ла Молл дахь Mélange бутикыг зориорой. Энэ дашрамд дурдахад Италийн алдартай брэндүүдийг хүргэдэг Mélange бутик саяхан Love Moschino брэндийн шинэ цуглуулгыг танилцуулаад байгаа билээ. Түүнчлэн  Jeans Couture брэндийн бүх загварууддаа 30% хямдрал зарлажээ.

Mélange

Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар
Утас: 70115556
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу
.

Эх сурвалж: https://buro247.mn/fashion/news/etgeed-atlaa-super-shik-zagvaruud-love-moschino-brend-mongold.html

 

цааш үзэх