Хайх

Этгээд атлаа супер шик загварууд: Love Moschino брэнд Монголд

Этгээд атлаа супер шик загварууд: Love Moschino брэнд Монголд

Театр. Поп соёл. Хошин мэдрэмж. Love Moschino

Text: Buro.Mongolia


Загвараар тоглохыг хүсдэг, нэгэн хэвийн хэв маягт баригддаггүй, эрх чөлөөтэй залууст зориулсан Италийн алдарт Moschino загварын ордны Love Moschino брэнд Шангри-Ла Молл дахь Mélange бутикт албан ёсоор орж ирлээ. Mélange бутик нь Versace Jeans Couture, Love Moschino зэрэг залуус руу чиглэсэн Италийн алдартай брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэж байгаа билээ.

Этгээд атлаа супер шик загварууд: Love Moschino брэнд Монголд (фото 1)

Хүн бүр Италиар ярьдаггүй ч бүгд "Москиногийн хэлийг" ойлгодог

1983 онд Франко Москино Versace ордны иллюстраторын ажлаа орхин өөрийн нэрийн брэндийг үүсгэн байгуулснаар Moschino брэндийн түүх эхэлжээ. Хувцаснаас эхлээд, загварын шоу, сурталчилгаа хүртэл өдөөн хатгасан өнгө аясыг шингээж, шуугиан тарьж анхаарал татaж чаддаг ноён Москиногийн хосгүй авьяаст брэндийн амжилтын нууц оршино. Удалгүй Италийн тансаг зэрэглэлийн Moschino брэнд нь ер бусын өнгөний зохицол, этгээд дизайныг хослуулан загвараар жинхэнэ утгаараа тоглож, "Бүх зүйлд хэт нухацтай хандах хэрэггүй" гэх санааг цуглуулга бүрээрээ харуулж, загварын тайзыг жинхэнэ шоу үзүүлбэр болгон хувиргадгаараа дэлхий даяар алдаршсан билээ.

Харин 2013 оноос эхлэн Moschino брэнд "Загварын ертөнцийн хулиган" гэгддэг дизайнер Жереми Скоттын удирдлага дор шилжсэнээр сүүлийн долоон жилийн турш загварын ертөнцөд тэсрэлт үүсгээд байгаа юм. Жереми Скоттоос илүү Moschino-гийн философийг ойлгох дизайнер энэ дэлхий дээр тун ховор учир арга ч үгүй биз ээ. Энэхүү хоёр цуцашгүй хүч нэгдсэнээр загварын салбарт театр, поп соёл, хошин мэдрэмжийг авчирч, шинэ цуглуулга бүртээ загварын эрх чөлөөг тунхаглаж байгаа билээ.

Этгээд атлаа супер шик загварууд: Love Moschino брэнд Монголд (фото 2)

Дүрмийн дагуу тоглохыг хүсдэггүй хэн бүхэнд зориулсан Love Moschino

2008 онд үүсгэн байгуулагдсан Love Moschino (1986-2008 oны хооронд Moschino Jeans нэртэй байсан) охин брэндийн ДНХ-г хайр, тоглоом тохуу, эрх чөлөө ба эрч хүч гэсэн ердөө дөрвөн үгээр тодорхойлж болно. Загвар бүрээс нь тэрслүү, дэггүй, томоогүй зан чанар, эрх чөлөө мэдрэгддэг уг брэнд нь нэгэн хэвийн дресс код, загварын хэвшмэл ойлголтуудыг эвдэхийг хүсдэг, дүрмийн дагуу тоглодоггүй залуусын хайрыг булаасан байдаг.

Үеийн үед топ моделиуд, инфлюэнсерүүд, поп одууд Moschino брэндийг сонгож, нүүр царайгаар нь тодордог уламжлалтай. Тэгвэл эрч хүчтэй хэмнэл, эрх чөлөөтэй, өвөрмөц хувцаслалтаараа олонд танигдсан DJ Una Bold Монгол дахь Love Moschino брэндийн энэ удаагийн зураг авалтад оролцжээ.

Этгээд атлаа супер шик загварууд: Love Moschino брэнд Монголд (фото 3)

Загварт драма авчрах Love Moschino брэндийн хавар-зуны цуглуулга

Хавар-зун 2020 улирлын шинэ цуглуулга нь залууст дэггүй, драматик чанарыг хувцсаар дамжуулан илэрхийлэх бүрэн боломжийг олгоно. Жишээ нь тод өнгө, поп арт дүрснүүд, брэндийн нэрийн хуудас болсон том, том зүрхэн хээ, алтлаг гинж, үүргэвч, гар цүнх гээд хөгжилтэй, өвөрмөц атлаа супер шик загварууд багтсан байна.

Mélange

Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар
Утас: 70115556
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу
.

цааш үзэх