Хайх

Өдөн курткаг загварчлах 3 арга

Өдөн курткаг загварчлах 3 арга

Яг одоо ямар куртка худалдаж авах хэрэгтэйг, мөн тэрхүү курткагаа хэрхэн загварчилж болохыг харууллаа

Text: Buro.Mongolia


Өөрт таалагдсан, төгс курткаг олно гэдэг амаргүй ажил. Өвлийн тэсгэм хүйтнээс хамгаалах чадвартай хэрнээ хэт спорт хэв маягтай биш, мөн брюк өмд ба юбка зэрэг албаны хувцастай зохицдог байх учиртай гээд тавигдах шалгуур олон бий. Мөн хар бараан өнгө давамгайлсан хүйтэн өдрүүдэд сонгосон курткагаа загварлаг байдлаар хослуулж өмсөнө гэдэг бас нэгэн хүнд даалгавар билээ. Тиймээс бид уншигчиддаа зориулан яг одоо ямар куртка тренд болж байгааг, мөн тэрхүү курткаг хэрхэн загварчилж болохыг доорх гурван жишээ дээр харууллаа.

Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 1)
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 2)

Тэгш бус эсгүүртэй жийнсэн өмд болон цахилгаантай свитер цамц нь биед эвтэйхэн төдийгүй сүүлийн үед тренд болоод буй загварууд юм. Харин цэргийн ногоон өнгийн сул эсгүүртэй өдөн куртка нь ийм төрлийн өдөр тутмын хувцаснуудтай төгс зохицдог. Мөн илүү загварлаг харагдахыг хүсвэл курткатайгаа ижил нейлонон материалтай үүргэвч сонгож болох юм.

Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 3)
Цахилгаантай свитер, Acne Studios
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 4)
Нейлонон материалтай үүргэвч, Prada
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 5)
Дундаж урттай ногоон куртка, Erma
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 6)
Хар саарал өнгийн жийнсэн өмд, Agolde
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 7)
Илгэн гутал, Vic Matie
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 8)
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 9)

Пальто мэт эсгүүртэй урт куртка нь спорт хувцас шиг харагддаггүй тул эмэгтэйлэг, сонгодог төрх бүрдүүлэхэд нэн тохиромжтой байдаг. Харин өвдөг давсан торгон юбкаг ижил өнгийн урт түрийтэй арьсан гуталтай хослуулж, дээр нь oversize ноолууран цамц өмсөх нь өвлийн хүйтэн өдрүүдэд бүрдүүлж болох хамгийн загварлаг, эмэгтэйлэг төрхүүдийн нэг юм шүү.

Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 10)
Ноолууран цамц, H&M Premium Quality
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 11)
Алтлаг өнгийн детальтай гар цүнх, Ferian
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 12)
Пальто-куртка, Katimo
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 13)
Торгон юбка, Lee Mathews
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 14)
Арьсан гутал, Mango
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 15)
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 16)

Богино өдөн куртка болон трапеци хэлбэрийн жийнсэн өмд нь хоорондоо сайхан зохицдог. Харин цагаан өнгийн гар цүнх нь өвлийн улиралд тэр бүр харагддаггүй өвөрмөц сонголт болж, хувцаслалтын хар бараан өнгийг саармагжуулж өгнө.

Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 17)
Энгийн саарал свитер, Proenza Schouler
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 18)
Хар өнгийн трапеци хэлбэрийн өмд, Toteme
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 19)
Богино куртка, Ganni
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 20)
Хүзүүний өргөн гинж, Timeless Pearly
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 21)
Цагаан өнгийн гар цүнх, 3.1 Phillip Lim
Өдөн курткаг загварчлах 3 арга (фото 22)
Хагас түрийтэй арьсан гутал, Massimo Dutti

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх