Хайх

Юу худалдаж авах вэ: Цагаан өнгийн жийнсэн өмд

Юу худалдаж авах вэ: Цагаан өнгийн жийнсэн өмд

Text: Buro.Mongolia


Зураг:

Хаврын дулаан нартай өдрүүд эхэлсэн тул хувцасны шүүгээгээ цайвар өнгөтэй загваруудаар баяжуулж, энгийн жийнсэн өмдний оронд цагаан өнгөтэй хувилбарыг сонгоцгооё.

I

Цайвар өнгийн өмд болон цамц сонгох үед төрх хэтэрхий цулгуй болсон мэт санагдаж болзошгүй тул хар лофер ба цув хослуулан өнгө нэмэх нь маш цэмцгэр сонголт байх болно.

Юу худалдаж авах вэ: Цагаан өнгийн жийнсэн өмд (фото 1)

Юу худалдаж авах вэ: Цагаан өнгийн жийнсэн өмд (фото 2)

1. Давхар энгэртэй ноосон пальто, 2. Тэгш бус эсгүүртэй кардиган, 3. Хамба хилэн материалтай цайвар бор цүнх, 4. Шулуун эсгүүртэй жийнсэн өмд, 5. Матрын арьсан хээтэй лофер

 

II

Дулаан болон хүйтэн туяанууд дээр суурилсан Скандинав стилийн төрх. Хаки шар өнгийн дулаан туяа болон саарал өнгийн хүйтэн туяа хоорондоо маш гоёмсгоор зохицдог. Мөн өмдтэйгөө ижил өнгийн гутал сонгох нь хөлийг илүү урт харагдуулах давуу талтай.

Юу худалдаж авах вэ: Цагаан өнгийн жийнсэн өмд (фото 3)

Юу худалдаж авах вэ: Цагаан өнгийн жийнсэн өмд (фото 4)

1. Даавуун цув, 2. Ноолууран цамц, 3. Гурван өөр өнгө агуулах гар цүнх, 4. Шулуун богино эсгүүртэй жийнсэн өмд, 5. Сүүн цагаан өнгийн түрийтэй гутал

 

III

Саарал цамц, хар куртка болон хөлд эвтэйхэн кет хослуулснаар төгс өнгөний уусгалтай өдөр тутмын тав тухтай төрх бий болно.

Юу худалдаж авах вэ: Цагаан өнгийн жийнсэн өмд (фото 5)

Юу худалдаж авах вэ: Цагаан өнгийн жийнсэн өмд (фото 6)

1. Хатуу даавуун материалтай богино куртка, 2. Дугуй энгэртэй ноосон цамц, 3. Урт оосортой жижиг гар цүнх, 4. Өргөн эсгүүртэй жийнсэн өмд, 5. Цагаан кет

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх