Хайх

Юу худалдаж авах вэ: Загварлаг ба чанартай хувцасны шүүгээний үндэс болсон хослол

Юу худалдаж авах вэ: Загварлаг ба чанартай хувцасны шүүгээний үндэс болсон хослол

Нэг хослолыг арав гаруй төрлөөр загварчилж болно

Text: Buro.Mongolia


Цөөн атлаа чанартай хувцаснуудаас бүрдсэн загварлаг хувцасны шүүгээ бий болгохыг хүсэж байвал юуны түрүүнд галбирт төгс суусан хослол худалдаж аваарай. Та сайн чанарын хослолд ганц удаа хөрөнгө оруулалт хийхэд түүгээрээ арав гаруй өөр төрх бүрдүүлэх боломжтой.

IХослолыг загварчлах хамгийн хялбар бөгөөд таатай арга бол цагаан футболка ба цагаан кет юм. Энэхүү саармаг өнгийн, орчин үеийн шийдэлтэй төрх амьдралын ямар ч нөхцөлд тохиромжтой байна. Мөн сонгодог өнгийн гар цүнх төрхийг төгс болгоно шүү.

Юу худалдаж авах вэ: Загварлаг ба чанартай хувцасны шүүгээний үндэс болсон хослол (фото 1)

  1. Бага зэрэг сул эсгүүртэй судалтай пиджак, Mango
  2. Цагаан өнгийн энгийн даавуун футболка, Hanes X Karla
  3. Сонгодог шаргал-бор өнгийн өвөрмөц хэлбэртэй гар цүнх, Loewe
  4. Богиносгосон шулуун эсгүүртэй брюк өмд, Mango
  5.  Усны дусал мэт хэлбэртэй хүзүүний зүүлт, Loewe
  6.  Бидний бодлоор хамгийн зөв хэлбэртэй цагаан кет, Common Projects

IIФутболкагаа ханцуйгүй торгон цамцаар сольж, цагаан кетний оронд лофер өмссөнөөр илүү ажил хэрэгч төрх бий болгоно. Хоорондоо өөр өнгөтэй лофер, цүнх ба ээмэг сонгож, хэт уйтгартай харагдахаас сэргийлээрэй.

Юу худалдаж авах вэ: Загварлаг ба чанартай хувцасны шүүгээний үндэс болсон хослол (фото 2)

  1. Бага зэрэг сул эсгүүртэй, судалтай пиджак, Mango
  2. Цайвар өнгийн торгон топ, Raey
  3. Богиносгосон шулуун эсгүүртэй брюк өмд, Mango
  4. Алтан детальтай гүн ногоон өнгийн гар цүнх, Saint Laurent
  5. Цүнхний алтан оруулгатай хослох гоёмсог ээмэг, Céline
  6. Улаан хүрэн өнгийн зөв хэлбэртэй лофер, Massimo Dutti

IIIПиджак ба брюк өмдийг заавал хосоор нь гэлтгүй дангаар нь загварчлан өмсөх боломжтой. Жишээ нь брюк өмдийг биед эвтэйхэн дулаан свитер цамцтай хослуулж, даарсан тохиолдолд пиджакаа нөмөрч болно. Төрхөө сонирхолтой болгохын тулд тод өнгийн гутал ба аксесуар сонгоорой.

Юу худалдаж авах вэ: Загварлаг ба чанартай хувцасны шүүгээний үндэс болсон хослол (фото 3)

 

  1. Бага зэрэг сул эсгүүртэй, судалтай пиджак, Mango
  2. Саармаг өнгийн ноолууран цамц, Zara
  3. Богиносгосон шулуун эсгүүртэй брюк өмд, Mango
  4. Савхи ба төмөр материал хосолсон сонирхолтой ээмэг, Marni
  5. Хувин хэлбэрийн гар цүнх, Mlouye
  6. Шөвгөр хоншоортой хамба хилэн туфли, Yuul Yie

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх