Нью-Йоркийн загварын долоо хоног дээрх шилдэг street style
Хавар-зун 2020 улирлын загварын марафон эхэллээ!
Загварын долоо хоногийн улирал албан ёсоор эхэллээ. Анхны зогсоол Нью-Йорк. Есдүгээр сарын 6-14 хооронд үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр Tom Ford, Tommy Hilfiger, Marc Jacobs зэрэг Америкаас гаралтай брэндүүд шинэ улиралд зориулсан цуглуулгуудаа дэлгэх болно. Харин шоунд оролцох зочдын хувьд дэлхийн өнцөг булан бүрээс цугладаг бөгөөд street style хувцаслалтаараа дамжуулан хамгийн сүүлийн үеийн трендүүдийг харуулдаг уламжлалтай. Эхний өдрүүдэд Нью-Йоркийн гудамжинд могой, ирвэс, бар зэрэг амьтдын хээтэй загварууд, хуниралдсан урт түрийтэй гуталнууд, карго өмднүүд, тод хээтэй хүрэмнүүд давамгайлж байлаа. Загварын улирал дөнгөж л эхэлж байгаа тул бид ойрын нэг сарын хугацаанд эдгээрээс гадна олон сонирхолтой тренд олж харна гэдэгт итгэлтэй байж болно. Buro.-той хамт байж шинэхэн цуглуулгууд, сүүлийн үеийн трендүүдийг хамгийн түрүүнд олж уншаарай!
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт