Ослогийн загварын долоо хоног дээрх street style
Норвеги бүсгүйчүүд хэрхэн ковбой гутлыг торгон даашинзтай хослуулахыг харуулж байна
Скандинавчуудын street style хувцаслалтыг ажиглах үргэлж маш сонирхолтой байдаг. Тэд тренд мэддэг хүн бүрийн өмсдөг алдарт загваруудаас аль болох татгалзаж, хөлөөсөө толгой хүртэл нэг өнгөөр хувцаслах хялбар аргачлалыг үгүйсгэж, брэндүүдийн анхаарал татам логоноос хол байдаг. Харин хэт этгээд биш атлаа биед эвтэйхэн, загварлаг хувцаслахыг бол тэд хэнээс ч илүү харуулж чаддаг. Жишээ нь Oslo Fashion Week дээр ковбой гутлыг торгон даашинзтай хослуулсан, ноосон пальто доор углааш өмссөн, ажил хэрэгч хослолыг хүүхдийн гэмээр тод гар цүнхээр чимсэн сонирхолтой дүр төрхүүдийг олж харах боломжтой байлаа.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт