Парист яг одоо юу өмсөж байна вэ? Street style, I хэсэг
Хамба хилэн болон савхин материал
Нэгдүгээр сарын 14-19 өдрүүдэд Парис хотноо эрэгтэй загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж, намар-өвөл 2020 улирлын эрэгтэй цуглуулгын марафон үүгээр өндөрлөлөө. Арга хэмжээний хүрээнд Dior, Loewe, Lanvin, Jacquemus зэрэг алдарт брэндүүд шинэ загваруудаа танилцуулж байх зуур үзэсгэлэнт архитектуртай Францын нийслэлийн гудмаар Off-White брэндийн гар цүнх, Sacai x Nike Blazer Mid пүүз зэрэг яг одоо хайп болоод буй ховор загваруудаар гоёсон загварлаг залуус алхан, street style зурагчдын дуранд өртлөө. Зочид ихэвчлэн савхин болон хамба хилэн материалтай хувцаснууд сонгож, төрөл бүрийн свитер цамцыг сорочка, пудволка зэрэг хувцаснуудтай олон давхарлан загварчилж, болхи хийцтэй арьсан гутал, эсвэл пүүз гэх мэт хөлд эвтэйхэн гутлуудыг илүүд үзэж байгаа харагдлаа.