Хайх

Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал

Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал

Таар, савхи, сүлжмэл болон бусад тренд болсон материалууд

Text: Buro.Mongolia


Босоо хээтэй сүлжмэл материал

Босоо хээтэй сүлжмэл материалыг хамгийн анх дизайнер Коко Шанель загварын салбарт нэвтрүүлсэн гэж тооцогддог. Үүний дараа 1990-ээд онуудад Prada брэнд уг материалыг цуглуулгууддаа ашигласнаар өдөр тутмын сонголт болгосон байдаг. Харин удахгүй эхлэх хавар-зуны улиралд Bottega Veneta ба Salvatore Ferragamo брэндүүдээс хамгийн загварлаг хувилбаруудыг олох боломжтой байгаа.

Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 1)
NANUSHKA
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 2)
SALVATORE FERRAGAMO
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 3)
BEVZA
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 4)
PRADA
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 5)
CÉDRIC CHARLIER
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 6)
BOTTEGA VENETA
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 7)
BOTTEGA VENETA

Тааран материал

Тааран материал нь биднийг зуны халуунаас авардаг том давуу талтайгаас гадна Jacquemus, Prada, Jil Sander ба Miu Miu брэндүүдийн ачаар энэ жилийн гол трендүүдийн нэг болоод байгаа. Ерөнхийдөө Jacquemus-ийн хавар-зун 2020 цуглуулгыг харахад л өдөр бүр, хөлөөсөө толгой хүртлээ тааран материалаар хувцаслахыг хүснэ гэдэгт бид итгэлтэй байна.

Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 8)
PRADA
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 9)
JACQUEMUS
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 10)
BEVZA
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 11)
MIU MIU
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 12)
ALEXANDER MCQUEEN
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 13)
JIL SANDER

Гар урлал

Дэгээ зүүгээр нэхсэн, гараар хатгасан зэрэг гар урлал орсон загварууд саяхныг хүртэл хувцас загварын салбарт чухал байр суурь эзэлж чаддаггүй байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам л боловсронгуй болсоор, одоо бидний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болоод байна.

Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 14)
JIL SANDER
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 15)
SALVATORE FERRAGAMO
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 16)
GABRIELA HEARST
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 17)
LOEWE
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 18)
STELLA MCCARTNEY

Савхин материал

Энэ хаврын улиралд бидний хүндэтгэдэг шилдэг брэндүүд бүгд савхин материалаар урласан загварууд гаргаж, савхин total look бүрдүүлэхийг санал болгоод байгаа. Тодруулбал Bottega Veneta савхин материалтай спорт хүрэм, Salvatore Ferragamo пастель өнгийн хослол, харин Marni илүү тод өнгийн хослол гаргажээ.

Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 19)
NANUSHKA
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 20)
BOTTEGA VENETA
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 21)
MARNI
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 22)
SALVATORE FERRAGAMO
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 23)
BOTTEGA VENETA

Хуниастай материал

Шинэ цуглуулгуудыг ажиглахад дизайнерууд одоо свитер цамцыг хүртэл хуниралдсан байдлаар урладаг болсон. Jil Sander, Vika Gazinskaya, Lanvin зэрэг олон брэндүүд хуниастай загваруудыг урласан байгаа.

Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 24)
LANVIN
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 25)
J.W. ANDERSON
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 26)
STELLA MCCARTNEY
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 27)
VIKA GAZINSKAYA
Энэ хавар-зуны улиралд өмсөх 5 гол материал (фото 28)
JIL SANDER

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх