Хэдхэн хоногийн дараа цоо шинэ улирал эхлэх гэж байна. Тэгвэл шинэ улиралд ямар хувцсыг юутай хослуулж өмсөх вэ? Дизайнеруудын цуглуулгад ямар загварууд давамгайлсан бэ? Мөн ямар трендийг заавал анхааралдаа авах хэрэгтэй вэ? Энэ бүгдийг бид уншигчиддаа цуврал болгон хүргэсээр байна.
Гэхдээ энгийн биш харин үдэшлэг дээр ч өмсөж болох хээнцэр загвар, хийцтэй цамц хэлбэрийн даашинзуудыг дизайнерууд онцолж байна. Жишээ нь Proenza Schouler бүхэлдээ гялалзсан даашинз, Simone Rocha сувдан чимэглэлтэй даашинз, харин Attico өндөрлөсөн мөртэй торгон даашинзыг санал болгожээ.
Карантины улмаас сүүлийн хэдэн сарын турш өглөөнөөс орой хүртэл өмссөн бэлтгэлийн өмднүүд аз болж шинэ цуглуулгуудад тийм ч олон үзэгдээгүй хэдий ч спорт хэв маяг анхаарлын төвд байсан хэвээр. Миучча Прадагийн онцолсноор спорт болон үдшийн хувцаслалтыг нэгтгэх бүрэн боломжтой ба тэрээр шинэ цуглуулгадаа спорт сэдэвтэй юбка болон цамцны хослолуудыг танилцуулсан байна. Түүнчлэн Coperni брэнд үдэшлэг дээр ч өмсөж болох бие барьсан спорт хослол гаргаж, харин Альбер Эльбаз Az Factory брэндийнхээ хүрээнд легинсийг маш хээнцэр атлас топтой хослуулахыг санал болгожээ.
Bevza-гийн даашинзын цээж хэсэг сүлжилдсэн атлас материалаар чимэглэгдсэн бол Victoria Beckham-ийн даашинз дотроос нь цээживч цухуйж буй мэт харагддаг загвартай. Харин Dion Lee-гийн даашинз цээж хэсэгтээ цоолбор, хайчилбартай болжээ.
Шинэ улиралд корсетууд өдөр тутмын хувцаслалтаас эхлээд үдшийн гоёлд ч хүртэл чухал үүрэг гүйцэтгэхийг Bevza, David Koma зэрэг брэндүүд онцолсон. Хамгийн гол нь тэдгээр корсетууд нь биед эвтэйхэн материалаар хийгдсэн, эсвэл бэлхүүс хэсгээрээ хайчилбартай байх учиртай бөгөөд хөдөлгөөн хорих ёсгүй юм.
Өнгөрсөн жилийн энэхүү тренд нь энэ онд ч эрчээ алдаагүй байна. Гэхдээ шинэ улиралд ердийнхөөс илүү урт, нэхээс нь илүү том загварууд ноёрхох болно. Түүнчлэн Paco Rabanne болон Loewe брэндүүдийн шинэ цуглуулгад үдшийн гаралтад зориулагдсан хээнцэр ноосон даашинзууд давамгайлсан байгаа.
2000-аад оноос эргэж ирсэн энэ загвар нь хайхрамжгүй атлаа загварлаг харагддагаас гадна өмсөхөд маш эвтэйхэн тул дизайнерууд шинэ цуглуулгууддаа онцолжээ. Тэдний зөвлөснөөр ийм эсгүүртэй өмдийг бие барьсан боди эсвэл хэт сул бас урт биш топтой хослуулбал илүү зохимжтой байх болно.