Хайх

2021 оны 5 тренд даашинз

2021 оны 5 тренд даашинз

Энэ онд хамгийн өндөр эрэлттэй байх даашинзын загваруудыг танилцуулж байна

Text: Buro.Mongolia


Нуруу нүцгэлсэн даашинз

Энэ онд ерөнхийдөө арьсны хэсгүүдээ ил гаргасан загварууд ноёрхох бөгөөд даашинзын төрөлд ч ийм эсгүүр тренд болно. Ялангуяа нуруу хэсгийг нүцгэлсэн даашинзууд дизайнер бүрийн шинэ цуглуулгад үзэгдсэн байгаа.

2021 оны 5 тренд даашинз (фото 1)
Nanushka, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 2)
Dsquared2, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 3)
Givenchy, хавар-зун 2021

Винтэж цэцгэн хээтэй даашинз

Жил бүрийн хаврын улиралд цэцгэн хээтэй даашинзууд тренд болдог уламжлалтай ч энэ онд ердийн хээ биш харин 1980-аад онуудыг санагдуулам винтэж аястай цэцгэн хээ анхаарлын төвд байна.

2021 оны 5 тренд даашинз (фото 4)
Rodarte, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 5)
Isabel Marant, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 6)
Alessandra Rich, хавар-зун 2021

Хоёр хажуу хэсгээрээ цоолбортой даашинз

Дээр дурдсанчлан энэ онд төрөл бүрийн цоолбортой, биеийн хэсгүүдийг нүцгэлсэн загварууд эрэлт өндөртэй байх бөгөөд нуруу нүцгэлсэн загвараас гадна хоёр хажуу хэсгээрээ цоолбортой даашинзууд хамгийн гол трендүүдийн нэг байна.

2021 оны 5 тренд даашинз (фото 7)
Christopher Esber, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 8)
Gabriela Hearst, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 9)
MSGM, хавар-зун 2021

Минимал даашинз

Галбир хэт бариагүй, хөдөлгөөн хориогүй, хамгийн энгийн бөгөөд минимал хийцтэй даашинз нь 2021 оны хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой загвараар нэрлэгдээд байна. Өмсөхөд, мөн загварчлахад хялбар энэ даашинзыг өдөр тутамдаа гэртээ эсвэл гадаа гээд төрөл бүрээр өмсөж болно.

2021 оны 5 тренд даашинз (фото 10)
Sportmax, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 11)
Simon Miller, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 12)
Kwaidan Editions, хавар-зун 2021

Бөмбөгөр ханцуй эсвэл хормойтой даашинз

Амьдралдаа хөнгөн, зугаатай мэдрэмжийг нэмэхийг хүсвэл энэ оны гол трендүүдийн нэг болох бөмбөгөр загвартай даашинзыг худалдаж аваарай. Ханцуй, хормой, эсвэл цээж хэсгээрээ бөмбөгөр дизайнтай даашинзуудыг бид хавар-зуны турш хаа сайгүй харах болно.

2021 оны 5 тренд даашинз (фото 13)
Christopher John Rogers, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 14)
Loewe, хавар-зун 2021
2021 оны 5 тренд даашинз (фото 15)
Jacquemus, хавар-зун 2021

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх