Хайх

Мини тренд: Хээнцэр харагдах усны сав

Мини тренд: Хээнцэр харагдах усны сав

Усаа уухаа бүү мартаарай!

Text: Buro.Mongolia


Бидний хайртай загвар зохион бүтээгчид улирал бүр нүд баясгаж, сэтгэл хөдөлгөсөн цуглуулга гаргахын зэрэгцээ өдөр бүрийн хэрэглээнд зориулсан гар утасны гэр, AirPod-д зориулсан гэр, гэр ахуйн хэрэгслүүдийг хүртэл бүтээдэг билээ. Тэгвэл тэд энэ улиралд үргэлж усаа ууж байхыг сануулан өвөрмөц хийц, загвартай усны сав болон түүнд зориулсан цүнхнүүдийг танилцууллаа.

Тухайлбал Fendi брэнд халуунаа барьдаг саванд зориулсан сүлжмэл хийц, урт оосортой загварыг танилцуулсан бол Loewe, Chloe, Jacquemus арьсан гэртэй усны савнуудыг цуглуулгадаа багтаасан байна. Харин илүү street style, чөлөөт хэв маягтай хувилбаруудыг Acne Studios, Balenciaga, Marine Serre брэндүүдээс олох боломжтой ажээ.

Мэдээж энэ бүхэн нь зүгээр нэг гангараа төдий зүйл биш бөгөөд харин ч эх дэлхийгээ хайрлан хамгаалах төдийгүй эрүүл мэнддээ хувь нэмэр оруулах "гоёл" гэдгийг дизайнерууд онцлоод байгаа юм. Ингээд дизайнеруудын бүтээсэн гоёмсог усны савнуудыг харцгаая!

Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 3)
Marine Serre water bottle and shoulder bag
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 4)
Loewe Paula’s Ibiza x Sigg water bottle
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 5)
Fendi raffia flask holder and stainless steel bottle
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 6)
Fendi FF-pattern water bottle set
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 7)
Acne Studios Face Plaque crossbody bottle bag
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 8)
Balenciaga Weekend bottle holder
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 9)
Saint Laurent Sigg bottle
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 10)
Thom Browne silver stainless steel logo water bottle
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 11)
Prada Stainless steel water bottle
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 12)
Christopher Kane More Joy black logo water bottle
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 13)
Burberry vintage check & leather water bottle holder
Мини тренд: Хээнцэр харагдах усны сав (фото 14)
Jacquemus Le Porte Gourde bottle holder

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх