Хайх

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх

Гадаа ч дулаарлаа, гангалах цаг ч ирлээ

Text: Ө.Тодгэрэл


Юуны өмнө бас нэгэн өвлийг амжилттай даван туулах гэж буйд тань баяр хүргэе. Өвлийн улирал албан ёсоор өндөрлөхөд нэг сарын хугацаа үлдсэн хэдий ч ойрын өдрүүдэд цаг агаар эрс дулаарах төлөвтэй байгааг харсан бидний сэтгэлд аль хэдийнэ шувууд жиргэж, цэцэг навчис ургаж байна. Тэр тусмаа хөвсгөр, том өдөн куртка, үслэг дотортой нүсэр гутал зэрэг хар бараан, хүнд хувцаснуудаасаа залхаад амжсан энэ үед толгойд зөвхөн хаврын өнгөлөг, загварлаг, нимгэн хувцаснууд л эргэлдэх гэлтэй.

Гэхдээ тэсгэм хүйтэн биш атлаа бас тийм ч дулаахан биш эдгээр улирал шилжих завсрын өдрүүдэд хувцаслалтаа тохируулна гэдэг амаргүй даалгавар болдог. Пальтондоо орох болсон уу? Цэцгэн хээтэй даашинз өмсөхөд арай эрт үү? Урт өдөн курткагаа далд хийх үү? зэрэг эргэлзээтэй асуултууд олон бий. Үүнд "тийм, үгүй, хэрэг болж ч мэднэ" хэмээн товчхон хариулчхаж болох хэдий ч бид уншигчиддаа илүү их мэдээлэл өгөх үүднээс энэхүү хувцаслалтын дэлгэрэнгүй хөтчийг бэлдлээ. Харин үүний тулд бид чанартай, загварлаг сонголтуудаар дүүрэн Sisley брэндийг зорьсон юм.

Sisley энэ улиралд "1960-аад оноос ирсэн тансаг аялагч" сэдвийн хүрээнд хэзээ ч моданаас гарахгүй сонгодог, эмэгтэйлэг байдлыг илтгэсэн, винтэж хээ ба тод өнгө бүхий хээнцэр загваруудыг урлажээ. Гоёмсог арьсан гутлыг тодотгох богино капри өмд, намирсан урт даашинз, эрвээхий зангилаагаар чимэглэсэн нимгэн коовт, дөрвөлжин хээтэй шулуун хослол гээд цуглуулга нэгэн зэрэг маш дур булаам, эрх чөлөөтэй, мөн хамгийн гол нь нарийн мэдрэмжтэй болж чадсан байна. Өөрөөр хэлбэл яг л Парисын гудмаар алхаж буй мэт франц бүсгүйчүүдийн тэрхүү үгээр илэрхийлэх боломжгүй je ne sais quoi хэв маяг загвар бүрээс нь мэдрэгдэнэ. Мөн брэндийн зүгээс цайвар шараас эхлээд хүрэн улаан хүртэлх өнгөний өргөн сонголт гаргасан нь тод өнгөөр зоригтой хувцаслах дуртай бүсгүйчүүдэд гарцаагүй таалагдана. Харин Sisley-г сонгох эрчүүдийн хувьд их хотын завгүй амьдралд дуртай, цэмцгэр атлаа биед эвтэйхэн хувцаслахыг эрхэмлэнэ. Өвөрмөц сүлжмэлтэй өнгө, өнгийн свитерууд, олон халаастай практикал хүрэмнүүд, брюк мэт гоёмсог атлаа спорт хэв маяг шингэсэн сул өмднүүд зэрэг амьдралд ойр, чанартай, тренди загварууд цуглуулгад багтжээ.

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 1)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 2)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 3)

Улирал шилжих завсрын өдрүүдэд нимгэн хоолойтой цамц таны хамгийн хайртай, хэрэгтэй хувцаснуудын нэг байх болно. Ямар ч хувцас өмссөн хоолойтой цамцаа дотор нь давхарласнаар тухайн өдрийн цаг агаарын байдлаас хамааран хувцсаа нимгэлж, эсвэл зузаалах боломжтой болдог. Тэр дундаа тансаг шаргал бор өнгийн хослол сонгож, дотор нь зааны ясан цагаан өнгийн хоолойтой цамц давхарласан тохиолдолд өглөөний ажил хэргийн уулзалтаас эхлээд үдшийн болзоо хүртэл бүхэл өдрийн турш байгаа орчинтойгоо нийцсэн, загварлаг харагдана гэдэгт итгэлтэй байж болно. Хослолын өнгө хангалттай тод учир гутал ба цүнхийг өнгө ижилсүүлэн, минимал дизайнтай байхаар сонголтоо хийгээрэй.

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 9)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 10)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 11)

Сүүлийн хэдэн улирлын турш анхаарлын төвд байсаар ирсэн цэцгэн, эсвэл амьтны хээтэй, урт, намирсан даашинзаар гоёхыг тэсэн ядан хүлээж байна уу? Цаг агаар илүү тохиромжтой болохыг хүлээж суулгүй одооноос өмсөж эхлээрэй. Хамгийн гол нь зөв стайлинг хийж, урт түрийтэй ковбой гутал, шляп малгай, нимгэн ороолт зэрэг илүү дулаан, тренди аксесуаруудтай хослуулах хэрэгтэй.

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 15)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 16)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 17)

Зузаан ноосон цамцныхаа оронд цагаан өнгийн сул сорочка, цайвар жийнсэн өмд, хөлд эвтэйхэн кет зэрэг хөнгөн, гэгээлэг хувцаснууд сонгож эхлээрэй. Харин гадуур нь тод өнгийн үслэг хүрэм, эсвэл богино атлаа oversize куртка өмссөнөөр дулаан байдлаа хадгалж үлдэх боломжтой юм.

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 22)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 23)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 24)

Харин офиссын орчинд өвлийн турш өмссөн хар, бараан өнгийн уйтгартай хослолынхоо оронд илүү загварлаг дөрвөлжин хээтэй хослол сонгон, дотор нь гоёмсог коовт өмсөж, торгон алчуураар төрхөө чимэглэх нь францчууд дунд дэлгэрсэн тансаг буржуа стилийн нэг төрөл юм. Энэ улиралд Sisley-гээс эхлээд Celine, Louis Vuitton зэрэг олон брэнд энэхүү винтэж уур амьсгалтай, эрхэмсэг буржуа стилийг онцлоод байгаа билээ.

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 30)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 31)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 32)

Хүйтний эрч суларч эхлэх үед эрчүүдэд зөв эсгүүртэй богино хүрэм байхад л хангалттай байдаг. Ийм төрлийн универсал загварын хүрмийг сорочкатай ч тэр, юүдэнтэй цамцтай ч тэр хослуулаад өмсчихдөг тул хамгийн практикал шийдэл болдог юм. Харин өнгөний хувьд хөх, саарал, хар зэрэг саармаг өнгөнүүдээс эхлээд тод шар, улаан гээд ямар ч байж болно.

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 37)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 38)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 39)

Дээр дурдсан буржуа стиль нь эрчүүдийн загварт ч мөн тренд болж байгаа тул өвлөөс хавар луу шилжихдээ зузаан материал бүхий дөрвөлжин хээтэй, сайн чанарын пиджак сонгож өмсвөл маш загварлаг харагдана. Дөрвөлжин хээтэй пиджак нь мөн өөрөө ямар ч хувцастай зохицох чадвартай тул хоолойтой свитерээс эхлээд график хээтэй футболка өмсөн нөхцөл байдлаас хамааран өөр, өөр төрх бүрдүүлэх боломжтой байдаг.

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 44)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 45)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 46)

Брюк болон спорт өмдний холимог гэж хэлж болом биед эвтэйхэн, сул загварыг винтэж хээтэй сорочка болон сул пальтотой хослуулан өмсөх үед та яг л франц залуу мэт хээнцэр, хайхрамжгүй, нарийн мэдрэмжтэй харагдана.

Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 50)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 51)
Франц маягаар шик хувцаслах нь: Өвлөөс хавар луу шилжихдээ Sisley-гээс бүрдүүлэх 8 төрх (фото 52)

Ажлын бус өдрүүдээр харин зузаан материалтай даавуун өмд, минимал дизайнтай юүдэнтэй цамц, илүү дутуу чимэглэл, логогүй энгийн пүүз өмсөхөд л хангалттай дулаан, загварлаг төрх бүрдэнэ.

Sisley Mongolia

Хаяг: Бишрэлт Их дэлгүүр 2-p давхар
Шангрила Молл 1-p давхар
Улаанбаатар Их дэлгүүр 1-p давхар
Утас: 7000-8977, 7012-979
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх