Хайх

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас

Text: Ө.Содгэрэл


Бюро 24/7 эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байвал зохих эдгээр хувцаснуудыг санал болгож байна

Бүсгүйчүүд бүгдээрээ л өглөө босоод юу өмсөх вэ гэж багахан зуур ч гэсэн тунгааж зогсдог, тийм үү? 1960-аад оны даашинз өмсөх үү эсвэл 1970-аад оны трапец өмд сонгох уу, дөрвөлжин хээ юу цэцгэн хээ юу гээд улирал бүр шинэчлэгдэх трендүүд дунд нэг л мэдэхэд төөрч орхидог шүү дээ. Тэгвэл Бюро 24/7 бүсгүйчүүддээ зориулж өдөр тутам өмсөх хувцсаа сонгоход нь туслах нэгэн жагсаалт гаргалаа. Төгс цагаан цамц, түүнтэй хослох сайн чанарын жийнс ба жижиг хар цүнх гэх мэт эдгээр тренд үл хамаарсан 10 хувцасны ачаар та юу өмсөхөө амархан шийдэж, хамгийн гол нь үргэлж дэгжин харагдах болно. Мөн та эдгээр хувцаснаас худалдан авахыг хүсвэл бид Монгол руу шууд тээвэрлэлт хийдэг онлайн худалдааны холбоосыг брэндийн нэр дээр  хавсарган оруулсан байгаа.

1. Хар ѳнгийн зузаан цамц

Хар өнгийн хувцасыг хаана ч өмссөн алдана гэж үгүй. Тиймээс загварын редакторууд, фэйшн салбарынхан хамгийн ихээр ингэж хувцаслах дуртай байдаг. Та бас өөртөө хар цамцнаас сонгон, дөрвөн улирлын турш өмсөх боломжтой.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 1)

ÉTOILE ISABEL MARANT


2. Сайн чанарын жийнс

Таны биед зөв суух, сайн чанарын жийнс мөнхийн загварлаг байна гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 2)

J Brand

 

3. Жижиг хар цүнх

Танд заавал байх ёстой цүнхний нэг бол яах аргагүй жижиг хар цүнх юм. Хэрэгтэй бүхнийг багтаадаг хэрнээ авч явахад хялбар, загварлаг, бас бүх хувцас дээр зохиж, ямар ч үед барьж болдог гээд түүнд олон давуу тал бий.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 3)

3.1 PHILLIP LIM

 

4. Намхан ултай, ѳѳрийгѳѳ илэрхийлэх гутал

Statement shoes буюу өөрийгөө илэрхийлэх гутал таны хувцаслалтыг агшин зуур чимэх болно. Ажил хэрэгч эмэгтэй та намхан ултай загварыг сонгож өөрийн ая тухыг нэгдүгээрт тавиарай. Тэр дундаа Одри Хэпбернийн өмсөх дуртай байсан цоохор ирвэсийн хээтэй шаахай хамгийн энгийн жийнс, цагаан футболк  гээд бүхий  л төрхийг  загварлаг харагдуулна.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 4)

JIMMY CHOO

 

5. Цэмцгэр цагаан цамц

Цэмцгэр цагаан, биетэй цамц таны энгийн төрхийг илүү дэгжин харагдуулна. Мэдээж ажил хэргийн хувцаслалтанд төгс тохирохоос гадна энгийн хувцаснуудыг тэр сайн чимж чаддаг. Сонгодог, франц маягийн ханцуйтай эсвэл сул boyfriend загварын гээд аль нь ч зөв сонголт байх болно.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 5)

Brooks Brothers

 

6. Little black dress

Өвдөг хүрсэн урттай даашинз эсвэл юбка хамгийн дэгжин харагддаг. Ямар ч үед өмсөхөд тохиромжтой, хар өнгийн, биеийн галбирт зөв зохих даашинзыг шүүгээндээ та заавал нэмээрэй. Хуриманд, гадагшаа гарахдаа, ажилдаа, найзуудтайгаа хөгжилдөхөд, уулзалтанд гээд бүх тохиолдолд тэр сайн зохицож чадна.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 6)

The Row

 

7. Хүзүүний Торгон ороолт

Торгон материалтай хүзүүний ороолт ямар ч хувцаслалт дээр зохиж, тансаг мэдрэмж төрүүлдэг. Өнгөлөг бөгөөд сонирхолтой хээтэй байх тусмаа сайхан сонголт болно.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 7)

Fendi

 

8. Хар ѳмд

Нарийхан загвартай хар өмдийг та ажилдаа, үдэшлэг дээр ч, бас өдөр тутамд ч өмсөж болно. Дээр нь юу хослуулж өмсөхөөс шалтгаалаад өөрийнхөө төрхийг бүрдүүлээрэй. Мөн түүнчлэн бага зэргийн өндөр суудалтай байвал илүү дэгжин харагдана.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 8)

Stella McCartney

 

9. Нарны шил

Хамгийн эмзэг бас чухал эрхтэн болох нүдээ нарны хурц туяанаас хамгаалах зуураа нүүрний хэлбэрт тохирсон нарны хар шилээр төрхөө чимээрэй.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 9)

Karen Walker

 

10. Цайвар ѳнгийн гадуур хувцас

Хавар, намрын хүйтэн улиралд хүмүүс ихэвчлэн бараан өнгөөр хувцасладаг шүү дээ. Харин тэр дундаас цайвар өнгийн урт пальто эсвэл хүрэм өмссөн бүсгүй та бусдын нүдэнд цэмцгэр харагдах нь гарцаагүй.

Тренд дагаж өөрчлөгддөггүй, хэзээд загварлаг харагдах арван хувцас (фото 10)

Acne Studios

 

цааш үзэх