Хайх

Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас

Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас

Эдгээр хувцаснууд байхад улирлын турш загварлаг төрх бүрдүүлэх боломжтой байна

Text: Buro.Mongolia


За тэгэхээр шинэ улиралд ямар хувцсыг хэрхэн хослуулж, ямар аксесуартай өмсөх вэ? Бид хаврын улирлыг угтан таны мэдэх хэрэгтэй бүх тренд, стайлингийн шинэ санаа, онцлох цуглуулгыг нэгтгэн цуврал нийтлэл болгон хүргэж байгаа бөгөөд энэ удаад хувцасны шүүгээнд тань байх ёстой зургаан загварыг онцлохоор шийдлээ. 1990-ээд оны жийнсэн юбка, цацагтай цагаан даашинз, дотуур хантааз гээд энэ улиралд хит болох үндсэн загваруудыг цуглуулсан байхад тэдгээрийгээ олон байдлаар загварчлан бүхэл жилийн турш загварлаг харагдана гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Романтик цагаан даашинз

Магадгүй уг трендийг бий болоход Луиза Мэй Олкоттын зохиолоор хийгдсэн "Little Women", Жейн Остины "Emma" зэрэг 19-р зууны үеийн кинонууд нөлөөлсөн байх. Учир нь Simone Rocha, Burberry, Erdem ба Alexander McQueen зэрэг олон брэндүүд энэ хавар-зуны шинэхэн цуглуулгууддаа нэгэн зэрэг цацган чимэглэлтэй, бөмбөгөр ханцуйтай, романтик даашинзуудыг төрөл бүрээр нь гаргасан байгаа.

Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 1)
Cecile Bahnsen
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 2)
Simone Rocha
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 3)
Khaite
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 4)
Victoria Beckham
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 5)
Loewe

Кардиган

Жүжигчин Кэти Холмс ноолууран материал бүхий хос цээживч, кардиган өмсөн Нью-Йоркийн гудамжаар алхсаны дараа хүн бүр кардиганаар өвчилж, энэ загвар нэн даруй хамгийн том трендүүдийн нэг болсон билээ. Jacquemus, Altuzarra, Off-White ба Miu Miu брэндүүдийн шинэ цуглуулгуудад шилдэг хувилбарууд бий.

Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 6)
Off-White
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 7)
Altuzarra
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 8)
Miu Miu
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 9)
Miu Miu
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 10)
Jacquemus

Жийнсэн юбка

Ээж нарын өмсдөг байсан винтэж аястай жийнсэн юбканууд одоо Stella McCartney, Celine ба Givenchy брэндүүдийн цуглуулга дахь хит загваруудаар нэрлэгдэж байна.

Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 11)
Off-White
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 12)
Celine
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 13)
Givenchy
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 14)
Stella McCartney

Корсет

Орчин үед корсет загварыг эмэгтэйчүүдийн дарлал, эцгийн эрхт ёстой холбож үзэхээ больсон бөгөөд харин ч эсрэгээрээ өөртөө итгэлтэй эмэгтэйн эрх чөлөөтэй сонголт болж хувирсан. Дизайнерууд корсетыг бие даасан хувцас байдлаар дангаар нь, эсвэл өөр хувцаснуудтай давхарлан өмсөж болохыг харуулсан байгаа.

Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 15)
Staud
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 16)
Givenchy
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 17)
Dior
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 18)
Rokh

Дотуур хантааз

Марлен Дитрих, Фрида Кало, Ники де Сен-Фалль, "Annie Hall" киноны Дайан Китон зэрэг хүчирхэг бүсгүйчүүд бүгд дотуур хантааз өмсөх дуртай байсан. Харин орчин үед хантаазыг зөвхөн хослолтой гэлтгүй даашинзтай, богино шоорттой, жийнсэн өмдтэй зэрэг хүссэнээрээ загварчлах боломжтой болсон.

Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 19)
Michael Kors Collection
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 20)
Celine
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 21)
Louis Vuitton
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 22)
Ermanno Scervino
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 23)
Saint Laurent

Сүлжмэл материалтай даашинз

Бид саяхан хавар-зуны улирлын гол таван материалыг нэрлэхдээ энэ материалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн байгаа. Харин дизайны хувьд Bevza, Bottega Veneta, Sacai зэрэг брэндүүдээс санаа авахыг зөвлөж байна.

Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 24)
Bevza
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 25)
Dion Lee
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 26)
Bottega Veneta
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 27)
Sacai
Таны энэ хаврын шүүгээг бүрдүүлэх 6 гол хувцас (фото 28)
Jil Sander

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх